Цогтбаатар Дамдины

Дипломатч, улс төрч, 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2017 оноос Гадаад харилцааны сайд


УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Дамдины Цогтбаатар 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташегаар ажилласан гэжээ. Тэгвэл Гадаад яамны вэб сайтад 1994-1998 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт атташе” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл атташегаар ажилласан жил, яамны нэр зөрүүтэй бичигдсэн. Гадаад яамны вэб сайтад 1998-1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд илтгэгч, цагийн багшаар ажилласан гэсэн бол албан намтартаа үүнийг орхижээ. 1998-2000 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт атташе (албан намтартаа мэргэжилтэн гэсэн), 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирлаар ажилласан байна. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр дэвшин ажиллажээ. 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байв. 2012-2014 онд “Иксиллион” ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөллийн “Юстиэс консалтинг” ХХК-ийн зөвлөхөөр, 2015-2016 онд тэдгээр компанийн зөвлөхөөр ажилласнаа яамныхаа вэб сайтад тэмдэглэсэн атал УИХ-ын гишүүний намтартаа энэ тухай дурдаагүй байна.


Эцэг эх (Эцэг эхийн нэр овог, тэдний намтрын огноо, үндэс угсаа, оршин сууж байсан газар, эрхэлж байсан ажил албан тушаал, төрсөн болон бусад онцлох ах дүү, хамаатан, хүүхэд нас, суралцсан дунд сургууль, хаана, хэдээс хэдэн онд гэх мэт)

Аав Дамдин нь Төв аймгийн уугуул, автобусны жолоочоор ажилладаг байжээ. Энэ тухайд Цогтбаатар хүү нь “Нийслэлийн Туул-Яармагийн чиглэлийн автобусанд хүүхэд нас минь өнгөрсөн. Би бүр жаахан байхдаа аавтайгаа Шкода автобусаар явдаг байв. Тэр автобус жаахан тухгүй, мотор нь голдоо. Харин ЛиАЗ автобус болохоор кабин нь тусдаа, мотор дээр хэвтээд унтаад явж болдог. Машины мотор чинь их дулаахан, тэнд өдөржин шөнөжин унтаад л явна. Хичнээн ч олон удаа Яармагийн гүүрэн дээгүүр явсан юм бүү мэд” гэж дурсчээ. Ээж Цэнд нь Дундговь аймгийн уугуул, бичил бие судлаач мэргэжилтэй, цэргийн эмч байжээ.

Д.Цогтбаатар 1988 онд Зөвлөлтийн орос 14 дүгээр дунд сургууль төгсчээ. Гадаад харилцааны яамны www.mfa.gov.mn вэб хуудсанд энэ тухай тэмдэглэсэн байна. Харин parliament.mn вэб хуудсанд тавигдсан албан ёсны намтарт нь 1988 онд 16 дугаар орос дунд сургууль төгссөн гэж ташаарсан байв.


Боловсрол, эрдмийн зэрэг цол (их дээд сургуулийн нэр, элссэн, төгссөн огноо, эзэмшсэн мэргэжил, эрдмийн зэрэг цол, хамгаалсан сэдэв, огноо)

1994 онд Москвагийн олон улсын харилцааны дээд сургуулийг улс төр судлалын мэргэжлээр, 1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн Хуулийн сургуулийг олон улсын хуульч мэргэжлээр төгсчээ. Парламентын вэб сайтад энэ тухайд “Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр” гэж найруулгын алдаатай бичсэн байв.

Улс төр судлал болон олон улсын хуулийн магистр зэрэгтэй.


Ажилласан байдал (тухайн ажил, албан тушаалд орсон огноо, хашиж байсан албан тушаалын нэр, гарсан огноо, хэрвээ мэдээлэл байгаа бол шалтгаан)

Албан ёсны намтартаа 1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташегаар ажилласан гэжээ. Тэгвэл Гадаад яамны вэб сайтад 1994-1998 онд Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт атташе” гэж бичжээ. Өөрөөр хэлбэл атташегаар ажилласан жил, яамны нэр зөрүүтэй бичигдсэн. Гадаад яамны вэб сайтад 1998-1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд илтгэгч, цагийн багшаар ажилласан гэсэн бол албан намтартаа үүнийг орхижээ. 1998-2000 онд ГХЯ-ны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт атташе /албан намтартаа мэргэжилтэн гэсэн/, 2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирлаар ажилласан байна. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөхөөр дэвшин ажиллажээ. 2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга байв.

2012-2014 онд “Иксиллион” ХХК-ийн гүйцэтгэх захирал, өмгөөллийн “Юстиэс консалтинг” ХХК-ийн зөвлөхөөр, 2015-2016 онд тэдгээр компанийн зөвлөхөөр ажилласнаа яамныхаа вэб сайтад тэмдэглэсэн атал УИХ-ын гишүүний намтартаа энэ тухай дурдаагүй байна.


Улс төрийн замнал

Д.Цогтбаатар 2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди болон Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын гадаад бодлогын зөвлөхөөр ажиллажээ. 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилласан.

Албан намтартаа 2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажилласан гэж бичсэн бол Гадаад яамны вэб сайтад 2012 онд гэж зөрүүтэй дурджээ.

2012 онд МАН-ын нарийн бичгийн даргаар сонгогдон ажиллажээ.

2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд, 2015 оноос нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар ажилласан байна.

2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нийслэлийн Сүхбаатар, Багануур дүүргийн 59 дүгээр тойрогт нэр дэвшиж сонгогчдын 46.11 хувь буюу 8043 хүний санал авч УИХ-ын гишүүнээр сонгогдсон. 2016-2017 онд УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны даргаар сонгогдон ажиллажээ.

2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байна.


Улс төрийн үйл ажиллагаа, үзэл бодол, байр суурь (Улс төрийн ба төрийн бус байгууллагын гишүүнчлэл, огноо, сонгуульт ба бусад албан тушаал, огноо, тодорхой үйл явдал буюу асуудалд оролцсон байдал, дуулиан шуугианд холбогдсон ба хуулийн хариуцлага хүлэээсэн байдал, илэрхийлсэн байр суурь, бичсэн, хэлсэн үгний ишлэл)

Улсын бүртгэлийн мэдээллээс үзэхэд Д.Цогтбаатар нь дараах байгууллагыг үүсгэн байгуулсан буюу сонгуульт албан тушаал хашдаг байна. Үүнд,

“Монголын мянганы сорилтын сан” төрийн өмчит үйлдвэрийн газрын удирдах зөвлөлийн дарга

Ардчилсан дэвшлийн хүрээлэн НҮТББ-ын удирдах зөвлөлийн дарга

Иргэдийн алъяанс санг Б.Энхсайхан, Ж.Занаа, Т.Хасбаатар, Р.Амаржаргал, О.Энхцэцэг, Д.Сүхжаргалмаа, Х.Хулан, Ч.Болормаа, Ч.Ганхуяг нартай хамтран эзэмшдэг.

Монголын эдийн засгийн форум НҮТББ-ыг Ч.Сайханбилэг, Ч.Ганхуяг, Г.Занданшатар, Ё.Отгонбаяр, П.Цагаан, Ч.Хашчулуун, Д.Энхбат, Д.Жаргалсайхан, С.Оюун, С.Батболд, С.Баярцогт, Д.Зоригт нартай хамтран эзэмшдэг


Бусад хүмүүсийн үнэлэлт (магтаал, шүүмжлэл, ишлэл хэлбэрээр)

УИХ-ын сонгуульд 2016 онд нэр дэвшихэд нь Ерөнхий сайд асан С.Баяр: “Цогтбаатар бол мэргэжлийн дипломатч хүн. Монгол Улсын гадаад харилцааны албанд хамгийн доод шатнаас нь хүчин зүтгэж, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон үр бүтээлтэй ажилласан түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөхөөр улиран ажилласан бөгөөд ийм тохиолдол манай дипломат практикт урьд өмнө гарч байгаагүй юм” хэмээн тодорхойлж байжээ.


Хөрөнгө орлого, зарлага, ашиг сонирхол

Авилгатай тэмцэх газарт гаргасан 2018 оны Хөрөнгө орлого, ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээс нь үзвэл тэрбээр 27 сая төгрөгийн орлоготой, 1 тэрбум 55 сая төгрөгөөр үнэлэгдэх дөрвөн орон сууц, дөрвөн авто зогсоолтой, тээврийн хэрэгсэлгүй, Иксиллион ХХК, Линкс поверкоре ХХК, Түмэнгаз ХХК, Аргиба инвестмент ХХК, Нано энержи ХХК, Эден декор ХХК ХХК, Састэйнабилити Ийст эйжия ХХК ХХК, Эрдэнэс тавантолгой ХК, Эм Жэй Хурай ХХК-иудыг 70%, 10%, 33%, 14%, 10%, 25%, 46%, -, 20 хувиар өмчилдөг, дотоодын банк, санхүүгийн байгууллагад байрлах хадгаламж, данс, мөнгөн хөрөнгө нь 17 сая төгрөг, 27 сая төгрөгийн зээлтэй гэжээ.

Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллаж байхад нь оффшор бүст бүртгэлтэй гадаадын хөрөнгө оруулалттай компанийн хувьцаа эзэмшигч байсан тухай мэдээлэл цацагдаж, тэрхүү мэдээлэл батлагдаж байсан. Тухайлбал, Панамын хуулийн фирмийн офф­шор дансны мэдээллийг Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлзүйн нийгэм­лэгээс зарласны дараа УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамт хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр Д.Цогтбаатар “Надад оффшор данс байхгүй гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдье. Нэр холбогдоод байгаа энэ асуудал бол гадаадын хөрөнгө оруу­­лалттай компанийн хувьцааг ху­дал­­даж авсан тухай л асуудал. Би Авст­ралид төгссөн. Австрали найзууд на­дад гадаадын хөрөнгө оруулалттай ком­панид ажиллах саналыг тухайн үедээ тавьж байлаа. Ер нь гадаадын хө­рөнгө оруулалттай аж ахуйн нэгжүү­дийн 10 хүртэл хувь нь оффшор бүст бүрт­­гэлтэй байдаг. 2003 онд ямар ч га­даадын хөрөнгө оруулалт орж ир­дэг­гүй байсан. Тиймээс гадаадын хөрөнгө оруулалтыг татахыг зорьсон. Монгол хүмүүс нь итгээд хувьцааг нь авсан бай­вал гаднынхан итгээд хөрөнгө оруу­лалт хийнэ гэж тооцсон. Түүнээс биш оффшор бүст бүртгэгдэх үйл ажил­ла­гаанд нь ерөөсөө оролцоогүй. 11 сая төг­­рөгийн хөрөнгө оруулалт хийгээд 2005 онд буцаад гарсан. Тухайн үед хөрөнгө, орлогын мэдүүлэг гэж бай­даг­гүй байлаа. Хөрөнгө орлогын мэ­дүүл­­гийг 2007 оноос мэдүүлдэг бол­сон. Түүнээс хойш би өөрт байгаа хувь­­цаагаа нэгд нэгэнгүй мэдүүлсэн” гэж тайлбарлаж байжээ. Энэ үеэр сэтгүүлчийн тавьсан дараах асуултад:

-“Бату майнинг” компанийн толгой компанийн танилцуулгад Д.Цогтбаатар таны нэр байна. ТУЗ-д нь 2003 оны арваннэгдүгээр сарын 21-нд ороод 2005 оны зургадугаар сарын 30-нд өргөдлөө гаргаж ажлаа өгсөн гэж ойлгож болох уу?
Д.Цогтбаатар:
Австралийн тал хөрөнгө оруулагчдаа тавьтал хөрөнгө оруулсан хүн учраас бүртгэлтэй байж байгаач гэсэн. Би ямар ч цалин авдаггүй байсан. Дараа нь Австралийн захирал ирээд ажлаа хийсэн. Монголын талын хөрөнгө оруулагч нь тодорхой хэмжээнд оролцож байгаа гэдгийг харуулах үүднээс л тэнд байсан юм.

-Таны хувьцаа худалдан авсан мөнгөний эх үүсвэр нь юу байсан бэ. Тухайн үед та төрийн албан хаагч байсан биз дээ?
Д.Цогтбаатар:
Тийм ээ. Би төрийн албан хаагч байсан. Гэхдээ 1998 оноос хуулийн компани ажиллуулж ирсэн. 11 сая төгрөг гаргаад хөрөнгө оруулалт хийх боломжтой байсан гэсэн үг гэж хариулж байв. 

Энэ дуулиантай холбогдсон өөр нэг содон мэдээлэл хэвлэлд байгаа нь :

“Авлигатай Тэмцэх Газарт холбогдох хуулийн дагуу офшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан мэдүүлж, мөн мэдэгдээд байна.

Офшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаа 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрөөр дууссан юм.  Энэ хугацаанд УИХ-ын хоёр гишүүн, Монголбанкны нэг албан тушаалтан өөрийн хамаарал бүхий этгээдийн эзэмшиж байсан офшор бүсэд бүртгэлтэй компанийн хувьцааг 2015, 2017 онд бусдад шилжүүлснээ мэдүүлж, бүртгүүлжээ.

Мэдүүлэг гаргагч Албан тушаал Хамаарал бүхий этгээд Оффшор бүсэд хамаарах гадаад улс, түүний нутаг дэвсгэр Тайлбар
1 Сү.Батболд УИХ-ын гишүүн Хүү, ах Их Британийн Виржинийн Арал Хувьцаа шилжүүлсэн.
2 Д.Цогтбаатар УИХ-ын гишүүн Эхнэр Мэнийн арал Хувьцаа шилжүүлсэн.
3 Т.Амарсайхан Монголбанкны газрын захирал Нөхөр Их Британийн Виржинийн Арал Хувьцаа шилжүүлсэн.

 

 

 

 

 

 

 

(Эх сурвалж: “Ардын эрх” 2016.05.11 №054)


Сүүлийн үед Гадаад харилцааны яамнаас хилийн чанадад томилуулахаар нэр дэвшүүлсэн албан тушаалтнуудын талаар нийгмийн сүлжээгээр хурц шүүмжлэх болсон. Үүнтэй холбогдуулан сайд Цогтбаатар заримдаа хачирхалтай мэдэгдэл хийсээр. Тухайлбал Өмнөд Солонгост Элчин сайдад нэр дэвшсэн тагнуулч Б.Хурцын талаар сэтгүүлчийн асуултад,

-Улсын нууцыг мэддэг хүнийг буюу ТЕГ-т ажиллаж байсан хүн Элчин сайдаар явах нь хэр зохистой вэ?
-Б.Хурцын хувьд анхнаасаа л дипломат албанд ажиллаж байсан. Ер нь дипломат албаны хийдэг бас нэгэн ажил нь илээр бүх мэдээллийг цуглуулж, түүндээ дүн шинжилгээ хийдэг. Тагнуул бол нууцаар мэдээлэл цуглуулдаг газар. Түүнээс мэдээлэл боловсруулдаг систем нь адилхан. Тухайн орныг байнга ажиглаж, дотоод улс төр хэрхэн өрнөж буйг харж байдаг. Бид ганц тагнуулаас биш өөр байгууллагаас ирсэн мэдээллийг боловсруулдаг шүү дээ гэж хариулж байсан бол Болгарт Элчин сайдад нэр дэвшсэн Цэнгэлийн тухайд “

Болгарт суух элчин сайдад нэр нь яригдаж буй БОАЖЯ-ны ТНБД асан Ц.Цэнгэлийг гадаад хэлний мэдлэггүй хэмээх шүүмж гарах болсон. Элчин сайдуудад ямар шалгуур тавьдаг юм бэ?

-Ц.Цэнгэл бол төрийн өндөр алба хашиж байсан хүн. Заавал англи хэлтэй байх албагүй. Мэдээж болгар хэлтэй хүн байвал сайн. Гэхдээ одоохондоо элчин сайдын түвшинд ажиллах болгар хэлтэй хүн монголд алга.

Ц.Цэнгэлийн хувьд орост сургууль төгссөн орос хэлтэй хүн. Мэдээж цаана нь өөр хэлтэй, устай баг ажиллаж байна. Харин ч бид төрийн үйл хэргийг мэддэг төрийн өндөр албан тушаалтнаа томилоод явуулж байгаа нь тухайн улс орныг хүндэтгэж байгаа хэрэг. Өмнө нь ч гэсэн англи хэлгүй, гэхдээ төрийн ажил албаа мэддэг хүнээ томилоод явуулдаг л байсан” гэж хариулж байжээ.


Хувийн амьдрал (гэр бүл, хүүхэд, тэдгээрийн эрхэлж буй ажил, ач зээ, онцлох ах дүү, хамаатан, амьдардаг газар, хөрөнгө орлого, зарлага, хобби, шашин шүтлэг)

Эхнэр нь Т.Болормаа, хүүхдийн эмч мэргэжилтэй, Азийн хөгжлийн банкинд төслийн зөвлөх, Эмнэлгийн тусламжийн удирдах газарт албаны дарга, ЭМЯ-нд Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байжээ. 2013 онд МҮХАҮТ-ын “Лэйди Энтрепренёр” буюу тухайн оны шилдэг бизнес эмэгтэйн шагнал хүртэж байжээ. Охин, хүү хоёртой.


Шагнал (төрийн одон медаль, бусад, цол хэргэм)

– Алтан гадас одон /2005/

-Онц бөгөөд Бүрэн эрхт элчин дипломат цолтой.


Гадаад хэл

Англи, Орос, Кхмер, Тай


Бүтээл (бичсэн ном товхимол, нийгэм-улс төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл)


Хаяг (шуудангийн хаяг, мэйл хаяг, фэйсбүүк, твиттер хаяг, цахим сайт)

Цахим шуудан: tsogtbaatar@parliament.mn

Цахим хуудас: http://tsogtbaatar.parliament.mn

Твиттер: @TsogtbaatarD


Түүний тухай бүтээл, эх сурвалж (ном, сэтгүүл, товхимол, өгүүлэл, кино, бусад уран бүтээл, холбоос)

АЛБАН ЁСНЫ НАМТАР

Эх сурвалж: Улсын Их Хурал (http://parliament.mn/cv/153)

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1988 онд 16 дугаар орос дунд сургууль
1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1994-1996 онд Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
1998-2000 онд Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
2000-2002 онд Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
2002-2008 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
2008-2011 онд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013 онд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2014-2015 онд Барилга, хот байгуулалтын сайд
2015 оноос Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос Хүний эрхийн дэд хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд

ШАГНАЛ
2005 онд Алтангадас одон
2011 онд Ардын хувьсгалын ойн медаль
2010 онд Төрийн албаны тэргүүний ажилтан
2012 онд Санхүү банкны тэргүүний ажилтан
2011 онд Бүртгэл статистикийн тэргүүний ажилтан

ГАДААД ХЭЛ
Англи, Орос, Кхмер, Тай

ЦАХИМ ШУУДАН
tsogtbaatar@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://tsogtbaatar.parliament.mn

Эх сурвалж: parliament.mn


Эх сурвалж: Гадаад харилцааны яам http://www.mfa.gov.mn/?page_id=16229

1970 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн.

Боловсрол
1988 Зөвлөлтийн /Орос/ XIV дунд сургууль;
1994 Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль;
1998 Австралийн Үндэсний их сургуулийн Хуулийн сургуулийг тус тус төгссөн;

Ажилласан байдал
1994-1998 Гадаад харилцааны яамны Ази, Африкийн газарт атташе;
1998-1999 МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд илтгэгч, цагийн багш;
1998-2000 Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт атташе;
2000-2002 Гадаад харилцааны яамны Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал;
2002-2008 Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабанди болон Ерөнхийлөгч Н.Энхбаяр нарын гадаад бодлогын зөвлөх;
2008-2011 Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;
2011-2012 Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх;
2012 Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Байгаль орчин, аялал жуулчлалын сайд;
2012 Монгол Ардын Намын Нарийн бичгийн дарга;
2012-2014 “Иксиллион” ХХК-ийн гүйцэтгэх захирал, Өмгөөллийн “Юстиэс консалтинг” ХХК-ийн зөвлөх;
2014-2015 Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Барилга, хот байгуулалтын сайд;
2015-2016 Өмгөөллийн “Юстиэс консалтинг” ХХК, “Иксиллион” ХХК-ийн зөвлөх;
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Улсын Их Хурлын Хүний эрхийн дэд хорооны дарга;
2017 оны 10 дугаар сараас Монгол Улсын Засгийн газрын гишүүн – Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байна.

Эрдмийн зэрэг, цол
АНУ, ХБНГУ, Нидерланд, Швейцарийн Холбооны Улсад мэргэжил дээшлүүлсэн.
Улс төр судлал болон олон улсын хуулийн магистр зэрэгтэй.

Гадаад хэл: Орос, Англи, Герман, Кхмер, Тай хэлтэй.

Эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.

Твиттер: @TsogtbaatarD

Эх сурвалж: http://www.mfa.gov.mn


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)


Д.Цогтбаатарын Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурдсан хуулийн этгээд ба хувь хүмүүс, тэдгээрийн харилцан хамаарал

Иксиллион ХХК

Регистрийн дугаар: 5254949

Ногдол хувь: 70

Гүйцэтгэх удирдлага: Түмэндэмбэрэлийн Болормаа

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: 1.Түмэндэмбэрэлийн Алдармаа 2. Түмэндэмбэрэлийн Болормаа

Тайлбар: Түмэндэмбэрэлийн Болормаа нь Д.Цогтбаатарын гэр бүл болно.


Линкс поверкоре ХХК (Улсын бүртгэлд Линксповер коре ХХК)

Регистрийн дугаар: 5306795

Ногдол хувь: 10

Гүйцэтгэх удирдлага: Луузангийн Батдэлгэр

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: 1.Самархан Рина 2. АХХ ХК 3. Петровисвентюр капитал ХХК 4.Иксиллион 5. Жанчивын Оюунгэрэл 6. Алтанхуягийн Гантулга.

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө, “Express Tower”, 14 давхар

Утас: 976-77005969

Вэб сайт: www.lynx.mn

Товч танилцуулга: Манай компани нь уул уурхай, хөдөө аж ахуй, барилга, зам, гүүр гэх зэрэг дэд бүтцийн салбаруудад дэвшилтэт технологи болон зуу гаруй жилийн  түүхт чанартай тоног төхөөрөмжүүдийг Монгол Улсдаа нэвтрүүлэх зорилгоор байгуулагдсан билээ. Doosan Benelux корпорацитай Америкийн BOBCAT брэнд, Doosan Infracore Portable Power буюу Ingersol Rand брэндийн  Монгол дахь албан ёсны төлөөлөгч болсон юм.

Харилцан хамааралтай компани:

Петровисвентюр капитал ХХК

Регистрийн дугаар: 5636639

Гүйцэтгэх захирал: Батболдын Шинэзаяа

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: Жанчивын Оюунгэрэл ()


Түмэнгаз ХХК

Регистрийн дугаар: 5554659

Ногдол хувь: 33

Гүйцэтгэх удирдлага: Рэгзэндоржийн Ганзориг

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: 1. МТ энержи 2. Кей Эйч Эл 3. Иксиллион

Харилцан хамааралтай компани:

МТ энержи ХХК

Регистрийн дугаар: 5525241

Гүйцэтгэх захирал Рэгзэндоржийн Ганзориг

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Рэгзэндоржийн Ганзориг

Кей Эйч Эл ХХК

Регистрийн дугаар: 5546796

Гүйцэтгэх захирал Лувсандандарын Хангай

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Лувсандандарын Хангай (Элчин сайд)


Аргиба инвестмент ХХК

Регистрийн дугаар: 5648904

Ногдол хувь: 14

Гүйцэтгэх удирдлага: Амарбаясгалангийн Тамир

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: 1.Амарбаясгалан Тамир 2. Иксиллион 3. Нью эйж монголиа

Харилцан хамааралтай компани, хүмүүс:

Нью Эйж Монголиа ХХК

Регистрийн дугаар: 5416361

Гүйцэтгэх захирал Амарбаясгалангийн Тамир

Улаанбаатар. Чингэсийн өргөн чөлөө-11. Crystal Business Center 210628. Өрөө 203,206, 304, 305.

Утас: 325446, 329857

Вэб сайт: newagemongolia.mn

Амарбаясгалангийн Тамир

Грек Улсаас Монгол Улс дахь өргөмжит консул

Томилогдсон огноо: 201566


Нано энержи ХХК 

Регистрийн дугаар: 5762812

Ногдол хувь: 10

Гүйцэтгэх удирдлага: Баттулгын Ганшагай

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: 1.Наномакс 2. Иксиллион 3. Петровисвентюр капитал

Харилцан хамааралтай компани, хүмүүс:

Наномакс ХХК

Регистрийн дугаар: 5740568

Гүйцэтгэх захирал Аюушийн Ариунтөгс

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: Аюушийн Ариунтөгс, Хадбаасангийн Бат-Эрдэнэ, Зундуйсүрэнгийн Ган-Очир

Хадбаасангийн Бат-Эрдэнэ – Алтай констракшн ХХК (РД: 2761165)-ийн үүсгэн байгуулагч.

Зундуйсүрэнгийн Ган-Очир – Aspire Mining Limited (Австралийн хөрөнгийн биржид бүртгэлтэй – ASX: АКМ) компанийн гүйцэтгэх захирал


Липтоп.ру Монгол-швейцарь-оросын хамтарсан гарааны төсөл Лип Тип АГ ХХК

(Зөвхөн 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт орсон. Гэхдээ энэ компанийн мэдээлэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс олдоогүй болно)

Ногдол хувь: 40


Коскор Сервисэс ХХК

(Зөвхөн 2015 ба 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт орсон. Гэхдээ энэ компанийн мэдээлэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс олдоогүй болно)

Ногдол хувь: 13


ЮсТиэс консортед ХХК 

(Зөвхөн 2015 ба 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт орсон. Гэхдээ энэ компанийн мэдээлэл Хуулийн этгээдийн улсын бүртгэлээс олдоогүй болно)

Ногдол хувь: 100

Өмгөөллийн ЮСТИЭС консалтинг ХХН-тэй төстэй нэр байна.


Эден декор ХХК

Регистрийн дугаар: 6024084

Ногдол хувь: 25

Гүйцэтгэх удирдлага: Амарбаясгалангийн Тамир

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: 1.Чулуунбаатарын Ганбат 2.Нью эйж монголиа 3.Иксиллион 3.Рубан Эдуард


Инвестура ХХК 

(Зөвхөн 2015 ба 2016 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт орсон)

Регистрийн дугаар: 6032222

Ногдол хувь: 17

Гүйцэтгэх удирдлага: Аниагийн Мөнхбат

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: 1.Цогбадрахын Батбилэг 2.Цэвэрбулагийн ам ХХК 3. Шинэ уужим орд ХХК, 4. Хангайн Алтай 5. Тэмүүлэн-Орших ХХК

Харилцан хамааралтай компани, хүмүүс:

Цэвэрбулагийн ам ХХК (Улсын бүртгэлд Цэвэрбулгийн ам ХХК гэж бичигдсэн)

Регистрийн дугаар: 5096154

Гүйцэтгэх захирал Mcgay Douglas John

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: Mcgay Douglas John (Австрали)

Шинэ уужим орд ХХК

Регистрийн дугаар: 5665914

Гүйцэтгэх захирал Чулуунхүүгийн Рэгзэдмаа

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч Чулуунхүүгийн Рэгзэдмаа

Хангайн Алтай [Монголын хөрөнгийн биржийн захирал]

Тэмүүлэн-Орших ХХК

Регистрийн дугаар: 5315204

Гүйцэтгэх удирдлага: Амартүвшингийн Мөнх-Оргил

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: Амартүвшингийн Мөнх-Оргил


Петроматад Лимитед ХК

(Зөвхөн 2015, 2016 оны мэдүүлэгт орсон)

Регистрийн дугаар: 2867095

Ногдол хувь: (436250 ш хувьцаа (2015) 765719 ш хувьцаа (2016)

Гүйцэтгэх удирдлага: Henruksen John Rene

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: Petromatad invest


Састэйнабилити Ийст эйжия ХХК (Улсын бүртгэлд Састэйн абилити Ийст эйжия ХХК гэж бичсэн)

Регистрийн дугаар: 5228182

Ногдол хувь: 46

Гүйцэтгэх удирдлага: Miragliotta John Paul

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: 1. Найдан Отгонжаргал 2. Иксиллион ХХК 3. Sustainability International pte


Эрдэнэс таван толгой ХК

Регистрийн дугаар: 5435528

Ногдол хувь (3616 ш хувьцаа (2015) 4288 ш хувьцаа (2016, 2017)


Эрдэнэс МГЛ ХХК

(Зөвхөн 2015 оны хөрөнгө орлогын мэдүүлэгт орсон)

Ногдол хувь: (3 ш хувьцаа)


Эм Жей Хулай ХХК (Хуулийн этгээдийн улсын бүртгэлд Эм Жэй хурай ХХК нэрээр бүртгэгджээ)

Регистрийн дугаар: 6106242

Ногдол хувь: 20

Гүйцэтгэх удирдлага: Дармаагийн Оюунцэцэг

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: 1 Япон улсын иргэн Asoo Yoshitsugu  2. ИБИТ ХХК 3.  Иксиллион ХХК 4. Монгол скай групп холдинг ХХК/ГХО

Харилцан хамааралтай компани, хүмүүс:

ИБИТ ХХК

Регистрийн дугаар: 5632773

Гүйцэтгэх захирал Энхээгийн Тэмүүлэн

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: Энхээгийн Тэмүүлэн

Монгол Скай групп холдинг ХХК / ГХО

Регистрийн дугаар: 6003796

Гүйцэтгэх захирал: Гомборагчаагийн Бат-Эрдэнэ

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: Toa Denki Kougyousha (Япон), Гомборагчаагийн Бат-Эрдэнэ


Өмгөөллийн ЮСТИЭС консалтинг ХХН

Регистрийн дугаар: 2809354

Гүйцэтгэх захирал: Түмэндэмбэрэлийн Алдармаа

Үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч: Баастын Болормаа, Түмэндэмбэрэлийн Алдармаа


 

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s