Цэдэвсүрэн Лхагвын

2021 оны 2-р сараас Ерөнхий сайдын хуулийн бодлогын зөвлөх


Тодруулга:

Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн гэж бичих нь зүйд нийцнэ. Учир нь тус аймгийн төв 1992 оноос Есөнбулаг сум гэж нэрлэгдэх болсон.


Албан ёсны намтар

2021 оны 2-р сар

Боловсрол

Нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль
ОХУ-ын Эрхүү хотын Их сургууль
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль
Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль
Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/
Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистр
ОХУ, БНСУ, БНХАУ, АНУ, Япон, ХБНГУ, Австрали зэрэг улсад бодлого, төлөвлөлт, төрийн удирдлага, боловсрол, хүний нөөцийн чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн.

Эрхэлж байсан ажил, албан тушаал
1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
2020 оны 1-7 сард Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Гадаад хэлний мэдлэг
Орос, Англи

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал
Монгол Улсын Ерөнхий сайдын 2020 оны 10 дугаар захирамжаар Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон.


Албан ёсны намтар

2020 оны 7-р сарын 8

1967 онд Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн. 53 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 2. 1985 онд Улаанбаатар хотын ерөнхий боловсролын 13 дугаар дунд сургууль, 1994 онд Монгол Улсын Хууль зүйн сургууль, 2005 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг тус тус төгссөн. Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин, 1994-1996 онд Соёлын яамны Тамгын газрын хуулийн зөвлөх, 1996-2000 онд Гэгээрлийн яамны Төрийн захиргааны газарт сайдын туслах, хуулийн зөвлөх, 2000-2004 онд Төрийн захиргааны хамтын ажиллагааны газарт хуулийн зөвлөх, хэлтсийн дарга 2004-2017 онд мөн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга, 2019-2020 онд мөн яамны Хуулийн хэлтсийн дарга, 2020 оноос одоог хүртэл мөн яамны Төрийн нарийн бичгийн даргаар тус тус ажиллаж байна.


БСШУСЯ-ны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байх үеийн албан ёсны намтар

2017 оны 09 сарын 24

Сургуульд суралцсан байдал:

1985 онд нийслэлийн 10 жилийн 13 дугаар дунд сургууль

1987-1993 онд ОХУ-ын Эрхүү хотын Их сургуулийн Хуулийн факультет

1994 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль

2003 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургууль

2006 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль /магистр/

Эрхзүйч, Төрийн удирдлагын менежер, Хуулийн магистр 

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

1985-1987 онд Хотын барилга засварын нэгдсэн трестэд засал чимэглэлчин
1994-1996 онд Соёлын яаманд сайдын туслах
1996-1997 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх
1997-2000 онд Гэгээрлийн яаманд хуулийн зөвлөх, мэргэжилтэн
2000-2004 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Хуулийн хэлтсийн дарга
2004-2016 онд Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд Төрийн захиргааны удирдлагын газрын дарга
2017-2019 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Хуулийн хэлтсийн дарга
2020.05.13-нд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга

Гадаад хэлний мэдлэг: Орос, Англи

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал:

Засгийн газрын 2020 оны 05 дугаар сарын 13-ний шийдвэрээр Боловсрол, cоёл,  шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн даргаар томилогдон ажиллаж байна.