2020 оноос Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар томилогдсон Б.Цэнгэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зөвлөх байв. Эрх зүйч мэргэжилтэй.
1985 онд Дархан хотын 3 дугаар 10 жилийн дунд сургууль
1990 онд хуучнаар ЗХУ-д Иванаво хотын Улсын Их сургууль
2001 онд Удирдлагын академийг Удирдахуйн ухааны магистрт суралцсан.
1990-1992 онд Дархан хотын Ардын шүүхэд нарийн бичгийн дарга
1992-1996 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд Зохион байгуулагч,
1997-1998 онд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ажлын албанд Хуулийн зөвлөх 2000 оны 01-06 дугаар сард Шүүхийн ерөнхий зөвлөлд менежер,
2001 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газарт албаны дарга
2001-2002 онд Гаалийн ерөнхий газрын Хяналтын шуурхай албаны дарга,
2002-2003 онд Гаалийн ерөнхий газрын Хууль тогтоомжийн зөрчилтэй тэмцэх хэлтэст Гаалийн улсын ахлах байцаагч
2003-2006 онд Улаанбаатар дахь Гаалийн газарт Орлогч дарга
2006-2008 онд Замын-Үүд дэх Гаалийн газрын дарга
2008-2009 онд Зам, тээвэр аялал жуулчлалын яамны харьяа Тээврийн үйлчилгээний төвийн захирал
2009-2011 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Авто тээврийн газрын дарга
2012 оны 01 дүгээр сараас 2012 оны 09 дүгээр сард Зам, тээвэр барилга хот байгуулалтын дэд сайд
2013-2015 онд МАН-ын Удирдах зөвлөл, Ерөнхий нарийн бичгийн даргын ахлах зөвлөх
2015 онд Гаалийн ерөнхий газрын дарга
2017-2019 онд “Монголын төмөр зам” ТӨХК-ийн захирал
2019-2020 онд Ерөнхий сайдын зөвлөх