Чулуунбаатар Нанзадын

Эдийн засагч, Монголын либерал намын дарга


Өнөөдөр манайд либерал нэр зүүсэн нам хоёр байгаагийн нэг нь Монголын Либерал Ардчилсан Нам, нөгөө нь Монголын Либерал Нам юм. Улсын дээд шүүхийн бүртгэлээр МЛАН-ын дарга нь Т.Төмөрмөнх хэвээр байгаа боловч тэрбээр хориод жилийн өмнө залилангийн хэрэгт холбогдож оргон зайлсан бөгөөд одоо АНУ-д амьдарч байгаа гэсэн сураг дуулддаг. Харин МЛН-ын дарга нь Н.Чулуунбаатар. Тэрбээр 1962 онд төрсөн, Ховд аймгийн харьяат, 1992-1999 онд ХОТШ (Хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл) банкны дэд захирал, тэргүүн дэд захирал, ерөнхий захирлаар ажиллаж байгаад тус банкийг дампуурсан гэдэг шалтгаанаар татан буулгаснаар ажлаа өгчээ. 2000-аад оны эхээр улс төрд хөл тавьж “Эх орон” намд элсэн УИХ-ын сонгуульд нэр дэвшээд гарч чадаагүй ч намын томилгоогоор 2006-2008 онд Гаалийн ерөнхий газрын дэд даргын албыг хашсан. 2008 онд дахин УИХ-д нэр дэвшээд амжилт олоогүй тул багшийн ажилд шилжсэн байна. Харин 2019 оноос МЛН-ын даргаар ажиллах боллоо. Урьд нь энэ намын даргаар Л.Алтанчимэг, Б.Дашзэвэг, Б.Амгаланбаатар нарын нэр бичигдэж байв.


2008 оны УИХ-ын сонгуулийн нийслэлийн Хан-Уул дүүргийн 12-р тойрогт нэр дэвшигч Н.Чулуунбаатарын сурталчилгааны сэтгүүлийн хуудсууд