Чулуун О

2020 оны 8-р сараас Үндэсний геологийн албаны дарга


1977-1982 онд ОХУ-ын Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд “Геологийн зураглал, ашигт малтмалын ордын эрэл, хайгуул мэргэжлээр суралцан төгсөж, “Уулын инженер-геологич” мэргэшил эзэмшсэн.

2000 онд ОХУ-ын Москва хотын Геологи хайгуулын академид “Монгол Улсын нутаг дэвсгэрийн ураны хүдэржилт, ураны эрдэс баялгийн түүхий эдийн баазыг хөгжүүлэх тэргүүлэх чиглэлийг тодорхойлох нь” сэдвээр геологи минералогийн шинжлэх ухааны дэд эрдэмтний \боловсролын доктор\ зэрэг хамгаалжээ.

Түүнчлэн 2011 онд Эрчим хүч, эрдэс баялгийн яам, ШУТИС-ийн хамтарсан шийдвэрээр ашигт малтмалын эрэл хайгуулын “Зөвлөх инженер” зэрэг олгосон байна.

Тэрээр, 1982-1984 онд Дорнодын геологийн экспедицид техник геологич, инженер геологчоор, тус экспедицийн Баян Тэрэмийн эрлийн ангид инженер геологчоор, 1984-1986 онд Дорнодын геологийн экспедицийн Баян Тэрэмийн эрлийн ангийн дарга, ерөнхий геологчоор ажиллаж байв. 1986-1990 онд Дорнодын геологийн экспедицийн Цавын хайгуулын ангийн ерөнхий геологчоор, 1990-1992 онд Геологи шинжилгээний “Дорнод” нэгдлийн даргаар, 1992-1993 онд “Улсын геологийн төв”-д ураны геологийн төслийн удирдагчаар, 1993-1994 онд “Уран” ХХК \УҮГ\ -ийг үүсгэн байгуулж, захирлаар, 1994-1996 онд ЭХГУУЯ-ны Геологийн газрын даргаар, 1997-2005 онд АМХЭГ-ын Геологийн албаны захирлаар, 2005-2007 онд АМГТХЭГ-ын Геологийн газрын даргаар тус тус ажилласан. 2007-2016 онд Бие даасан шинжээч, геологи хайгуулын ажлын зөвлөхөөр, 2019 оноос Монголын Геологийн Холбооны удирдах зөвлөлд сонгогдон ажиллаж байв.