Шаравжамц Цэрэнжанхарын

2017 оноос БСШУСЯ-ны харьяа Биеийн тамир, спортын газрын дарга, 2020 оноос Биеийн тамир, спортын улсын хорооны дарга


1974 оны 4-р сарын 5-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн

Сагсан бөмбөгийн тамирчин

2001-2004 онд АНУ-ын Харлем глобтротерс багт тоглож байсан.

2011 онд Монгол Улсын гавьяат тамирчин болсон


1991 онд Эрдэнэт хотын 10 жилийн дунд сургууль,
1997 онд Эрдэнэт хотын Гадаад хэлний дээд сургууль
2002 онд “Отгонтэнгэр” их сургууль,
2014 онд “Чингис хаан” дээд сургуулийг төгссөн

Орчуулагч, түүхч, эрх зүйч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистр зэрэгтэй.

Орос, англи, словак хэлний мэдлэгтэй.

1993-2001 онд Сагсан бөмбөгийн “1+11” клубд тамирчин,
2005-2007 онд “Цаст” дунд сургуульд маркетингийн менежер,
2008-2010 онд “Кингс кидс” дунд сургуульд багш,
2010-2012 онд Чингэлтэй дүүргийн Биеийн тамир, спортын хорооны дарга,
2012-2014 онд “Шаравжамц старс” сагсан бөмбөгийн клубийн захирлаар ажиллаж байсан.
2015 оноос Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлын зөвлөхөөр ажилласан.
2016 оноос Чингэлтэй дүүргийн БТСГ-ын дарга
2017 оноос БСШУСЯ-ны харьяа БТСГ-ын даргаар ажиллаж байна.