Энхбаатар Самдангийн

2018 оны 6-р сараас Архивын ерөнхий газрын дарга


Боловсрол:

1985-1995 онд Төв аймаг Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль;
1995-1999 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэй;
2005-2007 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг хууль зүйн магистр зэрэгтэй;
2014-2015 онд Австрали улсын Макьюри их сургуулийг олон улсын харилцааны магистр зэрэгтэй тус тус төгссөн.

Хөдөлмөр эрхлэлт:

1999-2002 онд Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт мэргэжилтэн;
2005-2008 онд Гадаад хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагт-мэргэжилтэн, хэлтсийн дарга;
2008-2009 онд Иргэний бүртгэл, мэдээллийн улсын төвд дэд дарга;
2009-2012 онд Улсын бүртгэлийн ерөнхий газарт орлогч дарга, даргын үүрэг гүйцэтгэгч;
2012 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт референт;
2012-2013 онд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт дэд дарга бөгөөд орон тооны гишүүн;
2015-2016 онд Соёмбо легал партнер ХХН-т зөвлөх;
2016-2018 онд УБЦТС-ТӨХК-д дэд захирал;
2018.06.26-ний өдрөөс Архивын ерөнхий газрын дарга, Архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагчаар ажиллаж байна.