Энхбаяр Жадамбын

2020 оны 8-р сараас Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх 


Албан ёсны намтар

2021 оны 2-р сар.

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ:

  • 1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
  • 1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
  • 1999 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ:

  • 1996-2000 онд*Нэхий* ХХК, *Сүлжмэл* ХХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, “Газар” ХХК-ий захирал
  • 2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
  • 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга
  • 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
  • 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
  • 2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга.

ГАДААД ХЭЛ:

  • Англи
  • Орос

Үйл явдлууд

2020 оны 8-р сарын 17-нд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ахлах зөвлөхөөр томилогдсон. 2021 оны 1-р сараас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөхөөр томилогдсон.


2017-2018 онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан, Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас хэд хэдэн удаа их хэмжээний зээл авсны улмаас олон нийтийн шүүмжлэлд өртсөн зэрэг шалтгаанаар 2020 оны УИХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшээгүй.


Намтрын зарим баримтын талаар

Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаярын албан ёсны намтарт 1999 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн гэснийг үзэхэд 1995 онд элсэн орсон гэж ойлгогдож байсан ч 1996 онд элссэн гэж сонгуулийн сурталчилгааны намтрын товчоонд дурджээ. Бас “Гаалийн академид мэргэжил дээшлүүлэв (2012-2012)” гэсэн байна. Монгол Улсад ийм академи байхгүй учраас гадаадын аль нэг улсын академи бололтой. Үүнээс гадна “төгссөн сургууль” гарчгийн дор “Маастрихтийн Менежментийн Их сургууль Голланд, Японд (2012-2012)” гэжээ. Хэрвээ нэг жилийн дотор хоёр улсад явж суралцсан бол хоёулаа богино хэмжээний сургалт байх ёстой. Түүнээс гадна өөрийгөө эрх зүйч мэргэжилтэйгээс гадна бизнес удирдлагын магистр гэж бичсэнийг үзэхэд, тэр хэдхэн сарын хугацаанд Голланд, Японы аль нэгэнд магистр хамгаалсан (2012 он бол сонгуулийн жил учраас гурвууланг нь сурталчилгааны кампанит ажил эхлэхээс өмнө буюу эхний хагас жилд амжуулсан байж таарна), хэрвээ тийм бол эчнээгээр суралцсан хэрэг үү, ямар сэдвээр хамгаалсан бол гэх мэт асуулт хариултгүй үлдэж байна.


Эцэг эх, бага нас (Эцэг эхийн нэр овог, тэдний намтрын огноо, үндэс угсаа, оршин сууж байсан газар, эрхэлж байсан ажил албан тушаал, төрсөн болон бусад онцлох ах дүү, хамаатан, хүүхэд нас, суралцсан дунд сургууль, хаана, хэдээс хэдэн онд гэх мэт)

Эцэг Шагалын Жадамба (1940-1996) Говь-Алтай аймгийн Халиун суманд төрсөн. Хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэ бишрэлт хошуу юм. Жалайр овгийнх. 20 настай цэрэгт татагдаж 36 настайдаа генерал цолтой болсон. 1990 оны 9 дүгээр сараас 1996 оны 7 дугаар сар хүртэл БНМАУ, Монгол Улсын Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байсан. Эх Б.Удаанжаргал Архангай аймгийн Чулуут сумын харъяат, Цэргийн төв эмнэлэгт олон жил эмчээр ажиллажээ.

Ж.Энхбаяр 1973 онд Улаанбаатар хотод төрсөн. Айлын том хүү бөгөөд дороо дөрвөн дүүтэй. Ганц эрэгтэй дүү нь нас барсан ажээ.

Тэрбээр 1980-1990 онд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургуульд суралцаж төгссөн.


Боловсрол, эрдмийн зэрэг цол (их дээд сургуулийн нэр, элссэн, төгссөн огноо, эзэмшсэн мэргэжил, эрдмийн зэрэг цол, хамгаалсан сэдэв, огноо)

1990 онд Цэргийн нэгдсэн дээд сургуульд элсэн орж хэдэн сар суралцаад гарчээ. Энэ тухайгаа “Анх цэргийн сургуульд элсэн суралцсан ч төгсөж чадалгүй орхисондоо харамсдаг” гэж хэлсэн байдаг.

1999 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн гэснийг үзэхэд 1995 онд элсэн орсон гэж ойлгогдож байсан ч 1996 онд элссэн гэж сонгуулийн сурталчилгааны намтрын товчоонд дурджээ.

Уг намтарт “Гаалийн академид мэргэжил дээшлүүлэв (2012-2012)” гэсэн байна. Монгол Улсад ийм академи байхгүй учраас гадаадын аль нэг улсын академи бололтой.

Бас “Төгссөн сургууль” гарчгийн дор “Маастрихтийн Менежментийн Их сургууль Голланд, Японд (2012-2012)” гэжээ. Нэг жилийн дотор лав хоёр улсад явж суралцсан бол хоёулаа богино хэмжээний сургалт байх магадлалтай. Гэхдээ өөрийгөө эрх зүйч мэргэжилтэйгээс гадна бизнес удирдлагын магистр гэж бичсэнээс үзэхэд ийм богино хугацаанд Голланд, Японы аль нэгэнд боловсролын зэрэг хамгаалсан уу (бас Гаалийн академид мэргэжлээ дээшлүүлж амжсан, тэгээд ч 2012 он бол сонгуулийн жил учраас гурвууланг нь сурталчилгааны кампанит ажил эхлэхээс өмнө амжуулсан болж таарна), хэрвээ тийм бол эчнээгээр суралцсан уу, ямар сэдвээр хамгаалсан бэ гэх мэт асуулт нээлттэй үлдэж байна.


Ажилласан байдал (тухайн ажил, албан тушаалд орсон огноо, хашиж байсан албан тушаалын нэр, гарсан огноо, хэрвээ мэдээлэл байгаа бол шалтгаан)

Тэрбээр Цэргийн дээд сургуулийг орхисны дараа бизнес хийж эхэлсэн бололтой. “19 настайдаа компани байгуулж, Бээжин-Улаанбаатар-Москвагийн хооронд наймаа хийж, “гахай”-наас эхлээд экскаватор хүртэл зөөсөн” гэж эхнэр нь дурссанаас өөр тодорхой мэдээлэл алга байна. Энэ үед Баянзүрх дүүргийн 19-р хорооны нутаг дахь зөвлөлтийн цэргийн объектийн газрыг өөрийн нэр дээрээ аваад бусдад шилжүүлсэн дуулиан гарч байв.

1996-2000 онд “Газар” ХХК-ийн захирлаар ажиллажээ. Бас “Нэхий” ХХК ба “Сүлжмэл” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга байсан нь өмч хувьчлалд нэлээд идэвхтэй оролцсоны илрэл юм.

2000 оноос төрийн ажилд шилжжээ. 2002 он хүртэл Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга, 2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөхөөр ажиллаж, 2006 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд даргаар томилогдон энэ албыг жил гаруй хашсан байна.


Улс төрийн замнал

2008 онд улс төрд хөл тавьж УИХ-ын сонгуульд МАН-аас Говь-Алтай аймагт нэр дэвшиж сонгогдов. 2012 оны 1 дүгээр сард Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайдаар томилогдон төрийн сайдын албыг хагас жил орчим хашсан байна.

2012 оны Улсын Их Хурлын сонгуульд Монгол Ардын Намаас намын нэрээр нэр дэвшин сонгогджээ. 2014-2016 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар ажилласан.

2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүргийн 50-р тойргоос нийт сонгогчдын 49.91 хувь буюу 11408 хүний санал авч сонгогдсон ба 2016-2017 онд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга байв.

Ийнхүү нийт гурван удаа Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон улс төрч, МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн юм.


Улс төрийн үйл ажиллагаа, үзэл бодол, байр суурь (Улс төрийн ба төрийн бус байгууллагын гишүүнчлэл, огноо, сонгуульт ба бусад албан тушаал, огноо, тодорхой үйл явдал буюу асуудалд оролцсон байдал, дуулиан шуугианд холбогдсон ба хуулийн хариуцлага хүлэээсэн байдал, илэрхийлсэн байр суурь, бичсэн, хэлсэн үгний ишлэл)

Батлан хамгаалах салбар, зэвсэгт хүчинтэй холбоотой асуудлаар байр сууриа байнга илэрхийлдэг, ялангуяа цэргийн алба хаагчдын нийгмийн баталгааг хангах талаар санал санаачлага гаргаж ирсэн.

2012 оны гуравдугаар сард Батлан хамгаалахын сайдаар ажиллаж байхдаа мэргэн буучдын тусгай анги байгуулж, дотоодын үймээн самууны үед ашиглах зорилготой байсан гэх парламентын сөрөг хүчний шүүмжлэлд өртөж байсан. Мөн оны дөрөвдүгээр сард нэр бүхий 22 генералд хаус, түүний газар буюу түүнтэй дүйх хэмжээний мөнгөн тусламж олгох шийдвэрийг гаргасан нь шүүмжлэл дагуулсан ч хууль журам зөрчигдсөн эсэх нь тодорхойгүй явсаар сонгуулийн дуулианд замхарчээ.

МАН-ын харьцангуй нэр цэвэр, ирээдүйтэй улс төрчид нэрлэгддэг байсан ч 2018 оны төгсгөлөөр Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан ба Мал хамгаалах сангаас эрх мэдлээ ашиглан бага хүүтэй зээл авсан дуулианд холбогдон олон нийт, хэвлэл мэдээллийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээж байгаа.


Бусад хүмүүсийн үнэлэлт (магтаал, шүүмжлэл, ишлэл хэлбэрээр)

УИХ-ын сонгуульд 2016 онд нэр дэвшихэд нь Монгол Улсын хоёрдахь ерөнхийлөгч Н.Багабанди “Ж.Энхбаярт итгэж болно. Тэр төрд бэлтгэгдсэн хүн” гэж дүгнэсэн бол “Де-факто” нэвтрүүлгээрээ олны танил болсон эдийн засагч Д.Жаргалсайхан “Шударга байх гэж жүжиглэх шаардлага Ж.Энхбаярт алга. Ж.Энхбаяр бол мэдлэгтэй. Хамгийн гол нь шударга хүн”, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал асан “Өнөөгийн улс төрд ховордсон сахилга бат түүнд бий”, Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдорж “Ж.Энхбаярт миний мэдэхээр идсэн уусан, булаасан, луйвардсан гэх муу нэр байхгүй” хэмээн тодорхойлж байв.


Хөрөнгө орлого, зарлага, ашиг сонирхол

Ж.Энхбаяр хөрөнгө чинээгээрээ УИХ-ын гишүүд дунд толгой цохидог. Авилгатай тэмцэх газарт гаргасан 2017 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйгаас үзвэл тэрбээр 2 тэрбум 400 сая төгрөгийн орлоготой, “Газар” ХХК, “Газар Капитал Партнерс” банк бус санхүүгийн байгууллагыг бүтнээр болон 74 хувийг нь өмчилдөг, хадгаламж, бэлэн мөнгө, хувийн харилцах болон төлбөрийн данс, картны үлдэгдэл нь 4 тэрбум 741 сая төгрөг байсан байна.

Түүни”Газар Капитал Партнерс” ББСБ нь гадаадын хөрөнгө оруулалттай ХХК бөгөөд Ж.Энхбаяр өөрөө японы Си Тү хуулийн этгээдтэй хамтран үүсгэн байгуулжээ. 2018 оны Хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуйг АТГ-аас байршуулаагүй байна.

Улсын бүртгэлийн мэдээлэлд “Газар агро” ХХК, “Газар шилтгээн” ХХК, “Жуулчин дюти фри” ХК-иудыг түүний мэдлийн “Газар” ХХК болон өөрөө бүрэн болон хамтран хувь эзэмшдэг гэжээ. Харин энэ нь ХАСХОМ-ын хураангуйд тусгагдаагүй.

Ж.Энхбаяр нь Говь-Алтай аймгийн Халиун сумын нутгийн зөвлөл (ГҮТББ) ба Монголын тариаланчдын үндэсний холбоо (НҮТББ)-ны аль алиных нь удирдах зөвлөлийн дарга юм.

2008-2015 онуудад Говь-Алтай аймгийн бөхийн “Хантайшир” бөхийн дэвжээний тэргүүнээр ажиллажээ. Тус дэвжээний удирдлагад “Алтай констракшн” компанийн захирал, Монгол Улсын тод манлай уяач Х.Бат-Эрдэнэ сонгогдож, дэд тэргүүнээр “Макс” группын ерөнхийлөгч, Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатар, “Макс” группын ерөнхий захирал, Монгол Улсын тод манлай уяач Д.Цэрэнжигмэд, “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат, “Туушин” компанийн захирал Н.Зоригт нар сонгогдон ажилладаг.


Хувийн амьдрал (гэр бүл, хүүхэд, тэдгээрийн эрхэлж буй ажил, ач зээ, онцлох ах дүү, хамаатан, амьдардаг газар, хөрөнгө орлого, зарлага, хобби, шашин шүтлэг)

Эхнэр Нямбуугийн Ариунчимэг, гурван хүүтэй. Гурван хүүхдийнх нь хоёр нь цэргийн дунд сургуульд, тухайлбал, ОХУ ба АНУ-д суралцжээ.

Хэвлэлд бичсэнээс үзвэл тэрбээр турахын тулд латин америк бүжгээр хичээллэж эхлээд сайтар сурсан, каратегийн гуравдугаар дантай, гадаад оронд явахдаа улс улсын онцлогийг харуулсан аяга цуглуулах хоббитой аж.


Шагнал (төрийн одон медаль, бусад, цол хэргэм)

2008 онд “Алтангадас” одон хүртжээ


Бүтээл (бичсэн ном товхимол, нийгэм-улс төрийн болон эрдэм шинжилгээ, судалгааны өгүүлэл)


Хаяг (шуудангийн хаяг, мэйл хаяг, фэйсбүүк, твиттер хаяг, цахим сайт)

enkhbayar_j@parliament.mn

http://enkhbayar.parliament.mn


Түүний тухай бүтээл, эх сурвалж (ном, сэтгүүл, товхимол, өгүүлэл, кино, бусад уран бүтээл, холбоос)

АЛБАН ЁСНЫ НАМТАР

2020 оны 1-р сар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1990 онд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль
1991 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль
1999 онд Монгол Улсын Их Сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1996-2000 онд *Нэхий* ХХК, *Сүлжмэл* ХХК-ий Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга, *Газар* ХХК-ий захирал
2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга
2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын Хяналт шалгалтын хэлтсийн дарга, дэд дарга
2004-2006 онд Гаалийн ерөнхий газарт зөвлөх
2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга
2008-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2014-2016 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга

ШАГНАЛ
2008 онд Алтангадас одон

ГАДААД ХЭЛ
Англи, Орос

ЦАХИМ ШУУДАН
enkhbayar_j@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://enkhbayar.parliament.mn

Эх сурвалж: http://parliament.mn/cv/160

Эх сурвалж: УИХ-ын цахим сайт – parliament.mn


АТГ-т гаргасан Хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуй

2019 оны байдлаар

Эх сурвалж: http://parliament.mn/cv/160


2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Ж.Энхбаярын сурталчилгааны сэтгүүл


2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгааны “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” сонин

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s