Энхсүх Баттөмөрийн

2020 оны 9-р сараас Оюуны өмчийн газрын дарга


2020 оны 09-р сар.

АЛБАН ЁСНЫ НАМТАР

Б.Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн, эрх зүйч мэргэжилтэй, төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

2001-2013 онд Тагнуулын ерөнхий газарт ажилтан, ахлах ажилтан, тасаг, хэлтсийн дарга,

2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга,

2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд зөвлөх, Консулын хэлтсийн дарга,

2016 оны наймдугаар сарын 24-нөөс ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажиллаж байв.

 


2020 оны 7-р сар.

АЛБАН ЁСНЫ НАМТАР

Тагнуулын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Баттөмөрийн Энхсүх нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн.

Боловсролын байдал:
1997-2001 онд Тагнуулын ерөнхий газрын Дээд сургууль;
2004-2006 онд Удирдлагын академи;
2007-2009 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистрантурт тус тус суралцаж төгссөн;
Эрх зүйч мэргэжилтэй. Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.

Ажилласан байдал:
2001-2013 онд ТЕГ-т ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга;
2013-2014 онд ТЕГ-ын Тамгын газрын дарга;
2014-2016 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх, Консулын хэлтсийн дарга;
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн 61 дүгээр тогтоолоор ТЕГ-ын дэд даргаар томилогдон ажилласан.

2020 оны 9-р сард Оюуны өмчийн газрын даргаар томилогдсон

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Цэргийн хүндэт медаль”, “Цэргийн гавъяаны одон”, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор тус тус шагнагдсан.
ТЕГ-ын “Хүндэт ажилтан”.