Энхтайван Нямцэрэнгийн

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд


Албан ёсны намтар
(2020 оны 7-р сарын 8)

1970 онд Улаанбаатар хотод төрсөн.

Ажилласан байдал:
– Худалдаа Үйлдвэрийн Яаманд Мэргэжилтэн 1993-1996
– Гадаад Харилцааны Яаманд Мэргэжилтэн, Атташе 1996-1999
– ГХЯ, Монгол Хятадын Засгийн газар хоорондын Комиссын Хариуцлагатай нарийн бичгийн дарга 1997-1999
– Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн асуудал хариуцсан Атташе, 3,2,1-р нарийн бичгийн дарга 1999-2003
– Газрын Тосны Хэрэг Эрхлэх газарт Дэд дарга 2003-2004
– Төрийн Өмчийн хорооны Тамгын Газрын Дарга бөгөөд дэд дарга 2006-2008
– Монгол Улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа эдийн засгийн Зөвлөх 2008-2011
– ГХЯ-д Гадаад худалдаа эдийн засаг хамтын ажиллагааны газрын Захирал 2011-2012
– Монголын Худалдааэ эдийн засгийг дэмжих нийгэмлэгийн тэргүүн
– МУ-ын Шадар сайдын зөвлөх 2013-2016
– ‘’Эрдэнэтийн хөгжил бидний зүтгэл ’’ ТББ-ын тэргүүн
– МАН-ын бүлгийн ажлын албаны дарга 2016-2020

Боловсролын байдал:
1978-1988 ЭТ хотын 3-р 10 жилийн дунд сургууль
1988-1989 Монгол Улсын Политехникийн Дээд сургууль /Улмаар гадаадын сонгон шалгаруулах шалгалтанд тэнцсэнээр БНХАУ-д суралцах болсон /
1989-1993 БНХАУ-ын Худалдааны Их Сургууль
1997- 1998 Шинэ Зеланд, Велингтоны Их Сургууль Дипломатын Дээд Курс
1998-1999 МУИС Эдийн Засгын Магистр
2004-2006 АНУ-ын Стрэйерийн Их Сургууль Бизнэсийн Удирдлагын Магистр 
Тэргүүн Шадар Дипломатч цолтой.


1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 50 настай. Үндэс угсаа Халх. Ам бүл 5. 1989 онд Монгол Улсын Политехникийн дээд сургууль, 1993 онд БНХАУ-ын Худалдааны их сургууль, 1998 онд Шинэ Зеланд Улсын Велингтоны их сургууль, 1999 онд Монгол Улсын Их Сургууль, 2006 онд АНУ-ын Стрейрийн их сургуулийг тус тус төгссөн. Хүнсний технологич мэргэжилтэй, эдийн засаг, бизнесийн удирдлагын магистр зэрэгтэй. 1994-1996 онд Үйлдвэр худалдааны яаманд мэргэжилтэн, 1996-1999 онд Гадаад харилцааны яаманд мэргэжилтэн, атташе, 1999-2003 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд атташе, III,II, I нарийн бичгийн дарга, 2003-2004 онд Газрын тосны хэрэг эрхлэх газрын дэд дарга, 2006-2008 онд Төрийн өмчийн хороонд Тамгын газрын дарга, 2008-2011 онд Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайдын яаманд худалдаа, эдийн засгийн зөвлөх, 2011-2012 онд Гадаад харилцааны яамны Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал, 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх, 2016 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны даргаар ажиллаж байна.

Эх сурвалж: http://parliament.mn/n/s9cy