Энх-Амгалан Лувсанцэрэнгийн

2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, 2021 оны 1-р сараас Боловсрол, шинжлэх ухааны сайд  


АЛБАН ЁСНЫ НАМТАР

2021 оны 1-р сар

1970  онд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн.

Эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг.

1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар арван жилийн сургууль, 1992 онд ОХУ-ын Санкт-Петербургийн их сургууль, 1996 онд АНУ-ын Дакотагийн их сургууль, 2002 онд БНСУ-ын Хангдоны их сургуулийг тус тус төгссөн. Мэдээллийн технологийн инженер-эдийн засагч мэргэжилтэй.

1992-1995 онд Монцамэ агентлаг, Ил товчоо сонинд хариуцлагатай нарийн бичгийн дарга, 1995-1996 онд “Интерпресс” ХХК-ийн ерөнхий захирал, 1996-2012 онд “Эм Си Эс” группын Тэргүүн дэд ерөнхийлөгч, “Юнител” группын Захирлуудын зөвлөлийн дарга, 2011-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайдын Хөдөөгийн хөгжил, дэд бүгэц хариуцсан зөвлөх, 2012-2020 онд Улсын Их Хурлын гишүүн, 2016-2017 онд Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга, 2017-2020 онд Улсын Их Хурлын Дэд даргаар тус тус ажилласан. 2020 оноос Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга.

Улсад 28 жил, үүнээс улс төрийн албан тушаалд 10 жил ажилласан.


2019 оны байдлаар

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1987 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн 2 дугаар дунд сургууль
1992 онд ОХУ-ын Санкт-Петербургын их сургууль
1996 онд АНУ-ын Дакотогийн их сургууль
2002 онд БНСУ-ын Хангдоны их сургууль тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1992-1995 онд МОНЦАМЭ агентлаг, Ил товчоо сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга
1996 онд Интерпресс ХХК-ийн үүсгэн байгуулагч
1996-2012 онд Юнител групп, MCS электроникс ХХК-ийн захирлуудын зөвлөлийн дарга, MCS группын тэргүүн дэд ерөнхийлөгч
2012 онд Монгол Улсын ерөнхий сайдын хөдөөгийн бодлого, дэд бүтэц хариуцсан зөвлөх
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012 оноос МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүн
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016-2017 онд Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга
2017 оноос Монгол Улсын Их Хурлын дэд дарга

ШАГНАЛ
2005 онд Алтангадас одон
2014 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

ГАДААД ХЭЛ
Англи, Орос

ЦАХИМ ШУУДАН
enkhamgalan@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://enkhamgalan.parliament.mn

Эх сурвалж: parliament.mn


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ

Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар – iaac.mn

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s