Энх-Амгалан М.

Магванноров овогтой Энх-Амгалан

Монгол Улсын Ерөнхий прокурор


АЛБАН ЁСНЫ НАМТАР

1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд Ерөнхий боловсролын 11 дүгээр сургууль, 6 дугаар сургуульд тус тус суралцаж, 1982-1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Мөрдөн байцаах дээд сургуульд хууль зүйн бакалавр, 2003 онд ОХУ-д хууль зүйн магистрын зэргийг тус тус эзэмшсэн. Дээд боловсролтой. Эрх зүйч мэргэжилтэй.

Тэрээр 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангийн мөрдөн байцаагч, 1991-1994 онд Улсын Мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, 1994-2001 онд хэлтсийн дарга, 2001-2008 онд газрын дарга, 2008 онд Цагдаагийн Академийн захирал, 2008-2012 онд Цагдаагийн Ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байсан.

“Цэргийн гавъяаны улаан тугийн одон”, “Цэргийн гавъяаны одон”, Цэргийн болон ойн медалиуд, “Төрийн албаны тэргүүний ажилтан”, “Хууль зүйн албаны тэргүүний ажилтан”, “Цагдаагийн байгууллагын хүндэт ажилтан”, “Прокурорын байгууллагын тэргүүний ажилтан” цол тэмдгээр тус тус шагнагдаж байжээ.

М.Энх-Амгалан нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 26 тоот Зарлигаар Монгол Улсын Ерөнхий прокуророор томилогдон, ажиллаж байна.


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)

 

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s