Эрдэнээгийн Энхбат

2020 оноос Баянхонгор аймгийн ИТХ-ын дарга


Албан ёсны намтар

1980 онд Баянхонгор аймагт төрсөн. Ам бүл 5. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Төгссөн сургууль:

  • МУИС, ЭЗДС ня-бо, эдийн засагчаар,
  • Орхон их сургуулийг Хуулийн магистраар,
  • Удирдлагын академийг Төрийн удирдлагын менежерээр тус тус төгссөн.
  • Монгол Улсын мэргэшсэн нягтлан бодогч

Эрхэлж байсан ажил, албан тушаал:

  • 2001 онд Улаанбаатар хотод “Хоол хүнсний тусламж” олон улсын байгууллагад нягтлан бодогчоор
  • 2002-2007 онд “Мерси кор” олон улсын байгууллагын говийн санаачилга хөтөлбөрийн төлөөлөгчийн хөтөлбөрийн газарт захиргаа санхүүгийн ажилтан
  • 2007-2012 онд Баянхонгор аймгийн Мэргэжлийн хяналтын газарт Санхүү, хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналтын хэлтсийн дарга, Санхүүгийн хяналтын улсын ахлах байцаагч
  • 2012 -2016 онд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргаар
  • 2016-2020 оноос Чандмань-Баянхонгор ХК-ний гүйцэтгэх захирлаар тус тус ажиллаж байсан

Төр, засгийн дээд болон бусад байгууллагын шагналаар шагнагдсан байдал:

  • 2006 онд аймгийн “Засаг даргын жуух бичиг”
  • 2008 онд Монголын залуучуудын холбооны “Тэргүүний залуу” алтан медаль
  • 2009 онд Сангийн яамны “жуух бичиг”
  • 2011 онд Ардын хувьсгалын 90 жилийн ойн медаль
  • 2012 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Жуух бичиг”
  • 2015 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын “Тэргүүний ажилтан”
  • 2016 онд Санхүү банкны “Тэргүүний ажилтан”
  • 2019 оэд Нийтийн аж ахуйн Тэргүүний ажилтан
  • 2019 оны Монгол Улсын Мэргэшсэн инсистүтийн Орон нутгийн нутгийн шилдэг Санхүүч

Сонгуульт ажил:

  • Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Тэргүүлэгч
  • Аймгийн МАН-ын хорооны гишүүн, Тэргүүлэгч

Эх сурвалж: https://www.bayankhongor.gov.mn/!#/p/367