Эрдэнэ Содномзундуйн

Улс төрч, 2009-2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн


Содномзундуйн Эрдэнэ албан ёсны намтартаа 1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль, 1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр төгссөн гэж бичжээ. Эндээс харахад тэрээр Цэргийн нэгдсэн дээд сургуульд гурван жил суралцаад төгссөн, эсвэл огт төгсөөгүй болж таарна. Хожим диплом нөхөж авсан ч байж магадгүй. Улмаар 1990 онд Багануур районы Ардчилсан намын хорооны анхны даргаар ажил амьдралын гараагаа эхэлсэн гэж дурджээ. Тэгэхээр 1984 оноос 1990 он хүртэл бүтэн зургаан жилийн турш хаана юу хийж явсан талаар улс төрийн өрсөлдөгчид үе үе асууж нэгэн баримт гаргаж ирсэн нь гэмт хэрэгт холбогдон ял шийтгүүлсэн он жилүүд гэж олон нийт ерөнхийдөө мэддэг болжээ.  Ямар ч байсан амьдралынхаа бараан хуудсыг эрхэм гишүүн намтартаа оруулалгүй алгасдаг хэвээр байна.


АЛБАН ЁСНЫ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ, МЭРГЭЖИЛ
1981 онд Нийслэлийн 10 жилийн 75 дугаар дунд сургууль
1984 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль Цэргийн команд, эрх зүйч, өмгөөлөгч мэргэжлээр
1999 онд Отгонтэнгэр их сургууль Эрх зүйч мэргэжлээр
2000 онд Удирдлагын академи Төрийн удирдлагын арга зүй, зохион байгуулалт мэргэжлээр тус тус төгссөн.

АЖИЛЛАСАН БАЙДАЛ
1990 онд Багануур районы анхны Ардчилсан намын хорооны дарга
1989-1990 онд Нийслэлийн Багануур дүүргийн МАЗ-нд Монголын Хувьсгалт Залуучуудын Эвлэлийн хорооны дарга
1990-1992 онд Нийслэлийн Монголын Ардчилсан Намын зөвлөлд Улс төрийн ажилтан
1992-1995 онд Монголын Үндэсний Ардчилсан Намын Хэрэг эрхлэх газарт ажилтан
1995-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Монголын Үндэсний Ардчилсан Намын хорооны дарга
1996-2000 онд Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг дарга
2000 оноос МоАН-ын дарга
2000 оноос Нийслэлийн Баянгол дүүргийн Ардчилсан намын дарга
2004-2008 онд Улсын Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын дарга
2005-2011 онд Нийслэлийн Ардчилсан намын дарга
2009-2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2012-2016 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд
2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 онд Монгол Улсын Их Хурал дахь Ардчилсан Намын бүлгийн дарга
2017 оноос Ардчилсан Намын дарга

ШАГНАЛ
2001 онд Ардын хувьсгалын 80 жилийн ойн медаль
2004 онд Боловсролын тэргүүний ажилтан
2006 онд Нийгмийн даатгалын хүндэт ажилтан
2006 онд Алтангадас одон
2009 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн ойн медаль

ГАДААД ХЭЛ
Англи, Орос

ЦАХИМ ШУУДАН
erdene@parliament.mn

ЦАХИМ ХУУДАС
http://erdene.parliament.mn


ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ (Хураангуй)

Саналаа бичээрэй

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s