2020 оны УИХ-ын сонгууль: Тэд сонгогдлоо

 2020 оны УИХ-д нэр дэвшигчдийн жагсаалт-ыг үзэх бол энд дарна уу




АРХАНГАЙ аймаг

1-р тойрог. Мандатын тоо: 3

Мөнхбат Жамъянгийн, МАН, 1979 онд Архангай аймагт төрсөн, 2002 онд МУИС төгссөн, улс төр судлаач, “Үнэн” сонины ерөнхий эрхлэгч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан. 2016 оноос УИХ-ын гишүүн

Баатарбилэг Ёндонпэрэнлэйн, МАН, 1975 онд Архангай аймагт төрсөн, 2002 онд МУИС төгссөн, түүхч мэргэжилтэй, 2010-2012 онд Архангай аймгийн Засаг дарга байсан, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд.

УИХ-ын чуулганы 2019 оны 1-р сарын 11-ны нэгдсэн хуралдаан дээр Ё.Баатарбилэгтэй маргалдах үеэрээ УИХ-ын гишүүн Ц.Нямдорж түүнийг шударга бусын хонгилд ороод гарсан гэж хэлжээ. Үүнийг тодруулахад, 2013 оны тавдугаар сард Цагдаагийн ерөнхий газрын Байгаль орчны хэв журмын эсрэг гэмт хэргийг мөрдөн шалгах тасгаас Ё.Баатарбилэгийг 2010-2012 онд Архангай аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Цэнхэр суман дахь хууль бус алт олборлолтыг хайцаалж авлига авсан гэх үндэслэлээр албан тушаалын хэрэгт сэжигтнээр тооцон эхлээд 461-р ангид, дараа нь Зүүнхараагийн хорих ангид шилжүүлэн 30 хоног хорьсны эцэст ар гэрийнхний хүсэлтээр прокурорын шийдвэрээр батлан даалтад гаргажээ. Харин уг хэрэг хэрхэн шийдэгдсэн нь тодорхойгүй.

Тэмүүлэн Ганзоригийн, МАН, 2016 оноос УИХ-ын гишүүн. АНУ-д дээд сургууль төгссөн, олон улсын харилцааны мэргэжилтэй, 2013-2015 онд Оюутолгой ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн, 2014-2015 онд Уул уурхайн дэд сайд. Түүний эцэг Чимиддоржийн Ганзориг 2007-2013 онд уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байсан

Дээш очих ⇑



БАЯН-ӨЛГИЙ аймаг
2-р тойрог. Мандатын тоо: 3

Баделхан Хавдисламын, МАН, 2008-2012, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Барилга хот, байгуулалтын сайд

Аубакир Телуханы, МАН, “Тариан цацал” ХХК-ийн ТУЗ-ийн дарга

Бейсен Буланы. АН, 1963 онд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд төрсөн. 1988 онд АУДС төгссөн. Мэс заслын эмч. Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч, тасгийн эрхлэгч, дарга, зөвлөх эмчээр ажилласан. Хүний гавъяат эмч. 

Дээш очих ⇑



БАЯНХОНГОР аймаг
3-р тойрог. Мандатын тоо: 3

Занданшатар Гомбожавын, МАН, 1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн. 2004-2008, 2008-2012, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2019 оноос УИХ-ын дарга

Ганбат Дашдондогийн, АН, 1962 онд Баянхонгор аймагт төрсөн, 1984-1989 онд Киев хотод цэргийн инженерийн дээд сургуульд суралцаж төгссөн, инженер, механикч. 1999-2012 онд Техник импорт ХК-ийн ТУЗ-ийн дарга, ерөнхий захирал, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан.

Адъяасүрэн Амгалангийн, АН, эмэгтэй, “Номгон санчир” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, Баянхонгор аймгийн Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх

Дээш очих ⇑



БУЛГАН аймаг
4-р тойрог. Мандатын тоо: 2

Бат-Эрдэнэ Жадамбын, МАН, 1965 онд Улаанбаатар хотод төрсөн, 1998 онд МУИС төгссөн, эрх зүйч. Авто тээврийн газрын дарга, Зам, тээвэр, аялал жуулчлалын яамны Төрийн нарийн бичгийн дарга, Булган аймгийн МАН-ын хорооны дарга дарга байсан. 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн. 2017-2018 онд Зам, тээврийн хөгжлийн сайд байсан.

Анандбазар Цогт-Очирын, МАН, 1971 онд Улаанбаатар хотод төрсөн. 1993 онд ОХУ-ын Москвагийн Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийг утга зохиолын ажилтан, 1996 онд МУИС-ийг эрх зүйч, 1993 онд Москвагийн Удирдлагын академийг удирдахуй ухааны магистр зэрэгтэй төгссөн. УИХ-ын Тамгын газрын референт, Соёлын сайдын туслах, Ник тур ХХК-ийн захирал байсан. 1997 оноос “Нью Тур” ХХК, Сод Монгол групп ХХК-ийг үүсгэж байгуулж эзэмшдэг. Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалах Монголын нийгэмлэг ТББ-ын тэргүүн.

Дээш очих ⇑



ГОВЬ-АЛТАЙ аймаг 
5-р тойрог. Мандатын тоо: 2

Энх-Амгалан Бямбасүрэнгийн, МАН, 1971 онд Говь-Алтай аймагт төрсөн, 1995 онд МУИС төгссөн, гадаад харилцааны ажилтан, 1999-2016 онд бизнес эрхэлж байсан, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Зам тээврийн хөгжлийн сайд

Раднаасэд Шатарбалын, МАН, 1976 онд Говь-Алтай аймгийн Алтай хотод төрсөн, МУИС төгссөн, эрхзүйч мэргэжилтэй, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт шинжээч, референт, МАН-ын хэлтсийн дарга байсан, 2016 оноос УИХ-ын гишүүн

Дээш очих ⇑



ДУНДГОВЬ, ГОВЬСҮМБЭР аймаг
6-р тойрог. Мандатын тоо: 2

Батболд Сүхбаатарын, МАН, 1963 онд Улаанбаатар хотод төрсөн, 2004-2008, 2008-2012, 2012-2016, 2016 онд нийслэлийн Сүхбаатар дүүргээс УИХ-д нэр дэвшиж сонгогдсон. 2009-2012 онд Монгол Улсын Ерөнхий сайд. 2020 оны УИХ-ын сонгуульд Дундговь аймагт нэр дэвшихээр бэлтгэж байна.

Мөнхцэцэг Гомпилдоогийн, МАН, утга зохиол судлаач, зохиолч, 1973 онд Дорноговь аймгийн Сайншанд хотод төрсөн. 1995 онд Багшийн их сургууль төгссөн. 2009-2016 онд Монголын зохиолчдын эвлэлийн гүйцэтгэх захирал, 2016 оноос УИХ-ын гишүүн

Дээш очих ⇑



ДОРНОД аймаг
7-р тойрог. Мандатын тоо: 2

Болорчулуун Хаянгаагийн, МАН, 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн

Сэргэлэн Цэдэвийн, МАН, 1966 онд Дорнод аймгийн Чулуунхороот суманд төрсөн, 1989 онд Цэргийн дээд сургууль төгссөн. Хилийн албаны командын мэргэжилтэй, хошууч генерал. 2009-2013 онд Хил хамгаалах ерөнхий газрын дэд дарга бөгөөдө Хилийн цэргийн командлагч, 2013-2016 онд Импайр газ Монголиа ХХК-ийн захирал, 2016-2019 онд Хил хамгаалах ерөнхий газрын дарга. 2020 оноос Ерөнхий сайдын зөвлөх

Дээш очих ⇑



ДОРНОГОВЬ аймаг
8-р тойрог. Мандатын тоо: 2

Дэлгэрсайхан Борхүүгийн, МАН, 2016 оноос УИХ-ын гишүүн

Энхтүвшин Төмөртогоогийн, МАН, 1973 онд төрсөн, 2016 оноос Дорноговь аймгийн Засаг дарга

Дээш очих ⇑



ЗАВХАН аймаг
9-р тойрог. Мандатын тоо: 2

Цэрэнпунцаг Цэдэндамбын, МАН, 1971 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн. 1997 онд ШУТИС-ийг автын инженер, 2013 онд АНУ-ын Калифорни мужийн Домиканы их сургуульд бизнесийн удирдлагын магистраар төгссөн. 1999 оноос Жем групп,  Жи-Мобайл, DDish, SPS, Хужирт Тур компаниудыг үүсгэн байгуулсан. Монгол бөхийн гарьд. “Аспайр майнинг” компанийн гол хувьцаа эзэмшигч

Баярсайхан Балжиннямын, МАН, эмэгтэй, 2006-2019 онд БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан, 2020 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

Дээш очих ⇑



ӨВӨРХАНГАЙ аймаг
10- р тойрог. Мандатын тоо: 3

Тогтохсүрэн Дуламдоржийн, МАН, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2018 оноос УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

Чинзориг Содномын, МАН, эдийн засагч мэргэжилтэй, 1964 онд Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд

Ганболд Гочоогийн, МАН, 1975 онд Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн. 1989-1993 онд Завхан аймгийн эдийн засгийн коллеж, 1993-1996 онд ШУТИС-д суралцаж, мөн 2004 онд Удирдлагын академийг төгссөн. Радио, холбооны инженер, төрийн удирдлагын менежер. Аймгийн холбооны газар, Скайтел ХХК, Засаг даргын тамгын газар, Өв АЗЗА төрийн өмчит компанид ажиллаж байсан. 2012-2016 онд Өвөрхангай аймгийн ИТХ-ын дарга, 2016 оноос Өвөрхангай аймгийн Засаг дарга

Дээш очих ⇑



ӨМНӨГОВЬ аймаг
11-р тойрог. Мандатын тоо: 2

Наранбаатар Нанзадын, МАН, 1974 онд Өмнөговь аймгийн Даланзадгад хотод төрсөн. 1996 онд Цэргийн их сургуулийг эдийн засагчаар төгсч, 2011 онд АНУ-ын Калифорнийн их сургуульд бизнесийн удирдлагын магистрийн зэрэг хамгаалсан. Төрийн өмчийн хороо, Өмнөговь аймгийн татварын хэлтэс, уул уурхайн компаниудад ажиллаж байсан. 2016 оноос Өмнөговь аймгийн Засаг дарга

Бат-Эрдэнэ Дашдэмбэрэлийн, АН, 1963 онд төрсөн, 1981-1986 онд ОХУ-ын Свердловск хотын Уралын их сургуулийг төгссөн, улс төр судлаач, философич. 2004-2008, 2012-2016 онд УИХ-ын гишүүн. Ажнай корпораци ХХК болон бусад компаниудыг, мөн Тавантолгой ХК-ийн нэлээд хувийг эзэмшдэг. 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан

Дээш очих ⇑



СҮХБААТАР аймаг
12-р тойрог. Мандатын тоо: 2

Батсуурь Жамбын, АН, 2008-2016 онд Сүхбаатар аймгийн Засаг даргаар ажилласан, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон нутаг, хөдөөгийн хөгжил хариуцсан зөвлөх

Ганибал Наянтайн, АН, 1974 онд төрсөн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, АН-ын Хэрэг эрхлэх газрын дэд дарга, ХААЯ-нд газрын дарга байсан

Дээш очих ⇑



СЭЛЭНГЭ аймаг
13-р тойрог. Мандатын тоо: 3

Эрдэнэбат Жаргалтулгын, МАН, 1974 онд Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2016-2017 онд Монгол Улсын Ерөнхий сайд

Өнөрболор Дамдинсүрэнгийн, МАН, 1974 онд Сэлэнгэ аймагт төрсөн, 1996 онд МУИС-ийн ОУХДС-ийг төгссөн. Олон улсын харилцааны мэргэжилтэй. 1996 оноос Сөүл групп ХХК, Роял Нью Кэстл ХХК-ийн захирал, ТУЗ-ийн гишүүн, 2016 оноос Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Дэд ерөнхийлөгч, 2017 оноос МАН-ын газрын дарга, 2019 оноос Монголын эмэгтэйчүүдийн холбооны Сэлэнгэ аймгийн салбарын Тэргүүн, 2018 оноос “Болор ирээдүй хүний хөгжлийн сан”-гийн тэргүүн, Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх

Ундрам Чинбатын, МАН, 1982 онд төрсөн, эдийн засаг, бизнесийн мэргэжилтэй, 2017-2019 онд МУИС-ийн Захиргаа, дотоод хамтын ажиллагаа, мөн санхүү, төлөвлөлт хариуцсан дэд захирал байсан, 2019-2020 онд МУИС-ийн бизнесийн сургуульд профессор. МАСЭХ-ны дэд ерөнхийлөгч

Дээш очих ⇑


ТӨВ аймаг
14-р тойрог. Мандатын тоо: 3

Батжаргал Жигжидийн, МАН, эдийн засагч, 2002-2012 онд Төв аймгийн ИТХ-ын дарга, 2016 оноос аймгийн Засаг дарга

Энхболд Нямаагийн, МАН, 1957 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн, 2000-2004, 2004-2008, 2008-2012, 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Батлан хамгаалахын сайд

Туваан Цэвэгдоржийн, АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга, 1971 онд Төв аймагт төрсөн, Үйлдвэр, хөдөө аж ахуйн дэд сайд асан, Туваан сангийн тэргүүн, Монголын морин спорт, уяачдын холбооны дэд ерөнхийлөгч

Дээш очих ⇑



УВС аймаг
15-р тойрог. Мандатын тоо: 3

Хүрэлбаатар Чимэдийн, МАН, 1968 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 2008-2012, 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Сангийн сайд

Чойжилсүрэн Баттогтохын, МАН, 2008-2012, 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн

Цогтгэрэл Одонгийн, АН, ТЭСО группын Ерөнхийлөгч, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан, Увс аймгийн Ардчилсан Намын дарга

Дээш очих ⇑



ХОВД аймаг
16-р тойрог. Мандатын тоо: 3

Бямбацогт Сандагийн, МАН, 1974 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн. 2008-2012, 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн

 

Пүрэвдорж Бөхчулууны, АН, 1973 онд Ховд аймагт төрсөн, 1994 онд МУИС-ийн олон улсын харилцааны сургуулийг төгссөн, англи хэлний багш орчуулагч. 2016 оноос УИХ-ын гишүүн. Баруун Монгол Интернейшнл ХХК-ийг эзэмшдэг

Адьшаа Ширнэнбандийн, АН, Ховд аймгийн Мөнххайрхан суманд төрсөн, 2012, 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшиж байсан. Ховд аймгийн хөгжлийн төлөө сангийн ерөнхийлөгч, 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр бүртгүүлсэн байсан ч намаасаа нэр дэвшжээ

Дээш очих ⇑



ХӨВСГӨЛ аймаг
17-р тойрог. Мандатын тоо: 3

Энх-Амгалан Лувсанцэрэнгийн, МАН, 1970 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод төрсөн. 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос УИХ-ын дэд дарга

Даваасүрэн Цэрэнпилийн, МАН, 2008-2012, 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Эрчим хүчний сайд

Мөнхбаатар Лхагвын, МАН, 1977 онд Хөвсгөл аймагт төрсөн, 2016 оноос УИХ-ын гишүүн

Дээш очих ⇑


ХЭНТИЙ аймаг

18-р тойрог. Мандатын тоо: 3

Хүрэлсүх Ухнаагийн, МАН, улс төр судлаач, 1968 онд Улаанбаатар хотод төрсөн, 2000-2004, 2004-2008, 2012-2013 онд УИХ-ын гишүүн, 2017 оноос Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга

Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн албан ёсны намтар Википедиа цахим нэвтэрхий толийг эс тооцвол хаана ч тавигдаагүй байсан юм. Харин УИХ-ын 2020 оны сонгуулийн өмнө МАН-ын nam.mn сайтад болон сурталчилгааны материалд нийтлэгдлээ. Тэрбээр 1985-1989 онд Батлан хамгаалахын их сургуулийг улс төр судлаач мэргэжлээр төгссөн, улс төр судлаач мэргэжилтэй гэж танилцуулжээ. Энэ бол бараг үнэн, гэхдээ тодруулга шаардлагатай. Учир нь тухайн сургууль 1990 он хүртэл Цэргийн нэгдсэн дээд сургууль нэртэй байсан бөгөөд улс төр судлаач бус, цэргийн улс төрийн ажилтан бэлтгэдэг байсан.

Бат-Эрдэнэ Бадмаанямбуугийн, МАН, 1964 онд Хэнтий аймгийн Өндөрхаан хотод төрсөн, 2004-2008, 2008-2012, 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн2013 оны 5-р сард тэр үеийн УИХ-ын гишүүн Халтмаагийн Баттулга Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Бадмаанямбуугийн Бат-Эрдэнийн тухайд ярьсан нь:

Бат-Эрдэнэ бид хоёр багын, бүр хүүхдийн найзууд. Би 19-тэй шигшээд орж байсан, Бат-Эрдэнэ 18-тай шигшээд орж байсан. За тэр намтар бол худлаа шүү. Орос хэл байхгүй, англи хэл байхгүй. Хүн намтраа буруу бичээд ирэхээрээ л энэ бол асуудал байхгүй юу, ер нь бол. Үнэнээ л бичих хэрэгтэй ш дээ. Бөх барилдаж байгаад сургуульд сурна гэж байдаггүй юм. Би чинь их сургуульд 6 удаа орсон хүн шүү дээ. Хамгийн удаан суусан нь нэг сар л байхгүй юу, гуч хоног. За бүтэхгүй юм байна гээд л. Тэхээр Бат-Эрдэнэ бол барилдаж байсан үеэрээ сургууль төгссөөр байгаад доктор профессор болгоод, хууль зүйн ухааны доктор болчихсон явж байгаа байхгүй юу.

Оюун-Эрдэнэ Лувсаннамсрайн, МАН, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга

2019 оны 02-р сарын 02-ны өдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан дээр УИХ-ын гишүүн А.Ундраа Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдохоор нэр дэвшсэн Л.Оюун-Эрдэнийн талаар ингэж ярьжээ.
– … би өнөөдөр та сэтгүүлч мэргэжлээр төгссөн, улс төр судлаачаар бакалаврын зэрэг авсан, боловсрол судлалаар магистрын зэрэг авсан, эрх зүйчээр бакалаврын зэрэг авсан гэх мэтчилэн энэ олон сургуульд сурсан гэж байгаа. Дээр нь англи хэлтэй, орос хэлтэй гэх мэтчилэн намтартаа дурайтал бичсэн энэ бүхэн чинь яг үнэн үү гэдэгт би эргэлзэх эрхтэй. Би энд эргэлзэж байна. Итгэхгүй байна. Тэрийгээ би өнөөдрийн энэ хурлын протоколд хэлж үлдээмээр байна. Мэдээж цаг хугацаатай нэг ажлаа хийж чадах уу, үгүй юу гэдгийг харуулна байх. Дараа дараагийн нэр дэвшигчид сонгогчдын өмнө очихдоо намтар түүхээ үнэн зөв бичдэг байгаасай. Яг хүн ер нь сургуульд сурах боломж олдоогүй ч байж болно шүү дээ. Тэрийгээ ч гэсэн үнэн зөв бичдэг. Амьдралд тохиолдсон юу ч байлаа гэсэн даван туулсан арга замаа, тэр битгий хэл өөрийнхөө хийсэн буруу алдаагаа ч гэсэн зөвөөр нь үнэнээр нь бичиж гэмшлээ ч гэсэн дурайтал бичиж хүмүүст очихдоо үнэн зөв өөрийнхөө жинхэнэ хэн бэ гэдгээ үнэнээр нь хэлдэг байгаасай гэсэн тийм шударга үнэн ч худалч биш нийгмийг би хүсэж байгаа учраас өнөөдөр эргэлзэж байгаа гэдгээ итгэхгүй байна гэдгээ өнөөдөр би хэлж үлдээхийг хүсэж байна.

Дээш очих ⇑



ДАРХАН-УУЛ аймаг
19-р тойрог. Мандатын тоо: 3

Жавхлан Болдын, МАН, 1975 онд Дархан хотод төрсөн. 2016 оноос УИХ-ын гишүүн

Баттөмөр Баагаагийн, МАН, 2016 оноос УИХ-ын гишүүн

Дамдинням Гонгорын, МАН, 1972 онд Дархан хотод төрсөн. 2004 онд МУБИС-ийг эрх зүйн багш, 2007 онд Улс төрийн магистр, 2015 онд Канадын 2015: Канад улсын Бритиш Колумбын их сургуулийг Уул уурхайн засаглал, бодлого судлалын магистраар төгссөн. Байгаль Орчны Яам, Сайдын зөвлөх, Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, сайдын зөвлөх, ШУТИС-ийн проректор,  Канад улсын Бритиш Колумбын Их Сургуулийн судлаач, 2017-оноос: Прокон Майнинг Монголиа ХХК-ийн захирал.

Дээш очих ⇑



ОРХОН аймаг
20-р тойрог. Мандатын тоо: 3

Батлут Дамбын, МАН, 1974 онд төрсөн. 1999-2004 онд Ш.Отгонбилэгийн нэрэмжит Технологийн сургуульд цахилгааны инженер, 2006-2007 онд Удирдлагын академид тус тус суралцаж төгссөн, төрийн удирдлагын менежер. Эрдэнэт хивс хувьцаат компани, Эрдэнэт хамтын хөгжил ТББ, Орхон аймгийн газрын албанд, мөн Баян-Өндөр сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан. 2016 оноос Орхон аймгийн Засаг дарга.

Ганбаатар Сайнхүүгийн, Та бидний эвсэл (МАХН, Иргэний зориг, ногоон нам, Монголын уламжлалын нэгдсэн нам), МАХН. 1970 онд Баянхонгор аймагт төрсөн, Хөдөлмөрийн дээд сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2017 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч. Цэцэн буурьхан ХХК, Баршим ХХК-иудыг эзэмшдэг.

Алтанхуяг Норовын, АН. 1958 онд Увс аймгийн Улаангом хотод төрсөн, 1996-2000, 2008-2012, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2012-2014 онд Монгол Улсын Ерөнхий сайд, 2020 оны УИХ-ын сонгуульд бие даан оролцохоо мэдэгдсэн боловч АН-аас Орхон аймагт бие даан нэр дэвшин сонгогдсон.

Дээш очих ⇑



БАГАНУУР, БАГАХАНГАЙ, НАЛАЙХ дүүрэг
21-р тойрог. Мандатын тоо: 2

Амарсайхан Сайнбуянгийн, МАН, 1973 онд Налайх дүүрэгт төрсөн, 2019 оноос Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч

Саяхныг болтол түүний намтарт 1994-1996 онд АНУ-ын Пресно хотын коллеж, 1996-1998 онд Ютa мужийн коллеж, 1998-2000 онд Соут Вест Их сургуулийг тус тус төгссөн, хууль, эрх зүйн магистр зэрэгтэй гэж бичиж ирсэн нь эргэлзээ төрүүлсэн хэвээр байгаа юм. Судалж үзэхэд нэр дурдсан сургуулиуд нь тухайн үед бүгд коллеж байсан учраас магистр, тэр тусмаа хууль зүйн магистр цолыг авах боломжгүй байжээ. Гэтэл энэ эргэлзээг тайлахын оронд 2019 онд нийслэлийн Засаг дарга болсныхоо дараа ulaanbaatar.mn сайтад шинээр байршуулсан намтартаа “Калифорни мужийн Пресно хотын институтийг 1996 онд, Соут Вест Их сургуулийг 2000 онд тус тус төгссөн” гэж бичээд дундаас нь Ютa мужийн коллежийг хасаад бүр будлиулсан байна.

Сандаг-Очир Цэндийн, МАН, 1996-2000 онд Тэнгэр дээд сургууль, 2000-2001 Удирдлагын академид суралцаж төгссөн, философич, нийгмийн ухааны багш мэргэжилтэй, 2008-2012 онд ба 2016 оноос нийслэлийн Багануур дүүргийн Засаг дарга. 2012-2016 онд ба 2016 оноос Нийслэлийн Иргэдийн хурлын төлөөлөгч.

Дээш очих ⇑



БАЯНЗҮРХ дүүрэг

22-р тойрог. Мандатын тоо: 2

Саранчимэг Батсүхийн, МАН, 1968 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. 1987-1993 онд ОХУ-ын Новосибирск хотын Цахилгаан техникийн их сургуульд  суралцаж төгссөн, программист, 2010-2015 онд Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ТӨҮГ-ийн дарга, 2016 оноос УИХ-ын гишүүн

Тэрбээр 1994 онд УИХ-ын Тамгын газарт анх ажилд орж компьютер сүлжээ хариуцсан администратораар таван жилийн турш ажиллажээ. Харин 1999-2006 он хүртэл юу хийж, ямар ажил эрхэлж байсан нь албан ёсны намтарт бичигдээгүй боловч Википедиа цахим нэвтэрхий толийн монгол хувилбарт АНУ-ын “Richman” ХХК-ийн маркетингийн мэргэжилтнээр 2003-2006 онд ажиллаж байсан гэж дурдсан байна. Тэгвэл 1999 онд АНУ-ын Хавайн Номхон далайн их сургуульд суралцахаар сургалтын төрийн сангаас 32580 долларын зээл аваад эргэн төлөөгүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа. Гэхдээ тус сургуульд 2003-2006 онд суралцсан мэдээлэл байдаг. Зээл авахдаа байгуулсан гэрээнд “Гэрээнд заасан байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан тохиолдолд чөлөөлөх асуудлыг Сургалтын төрийн сангийн удирдах зөвлөлд хүсэлт гарган шийдвэрлүүлнэ. Гэрээний үүргээ зөрчсөн тохиолдолд 3 жилийн дотор зээлийг төлж барагдуулна” гэсэн нөхцлийг харилцан тохирч байжээ. Ямар байгууллагыг гэрээнд заасан нь тодорхойгүй. Энэ бүгдээс дүгнэж үзэхэд эрхэм гишүүн 1999- 2006 онуудад хилийн чанадад суралцсан буюу ажилласан байна

Энхбаяр Баттөмөрийн, МАН, 1977 онд Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн. 1998 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч магистраар төгссөн. 1999 онд ийг төгссөн. Хуульч. 2011-2016 онд МАН-ын даргын зөвлөх, УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөх, 2016-2018 онд Хууль зүйн дэд сайдаар ажиллаж байгаад Засгийн газрын хуралдаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн.

Дээш очих ⇑



БАЯНЗҮРХ дүүрэг

23-р тойрог. Мандатын тоо: 3

Бат-Амгалан Энхтайваны, МАН, 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994-1998 онд МУИС-ийн олон улсын харилцааны сургуульд суралцаж төгссөн, герман судлал. 2002-2004 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг төгссөн, эрх зүйч. 2016 оноос нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгч, Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга.

Булгантуяа Хүрэлбаатарын, МАН, 1981 онд Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн. 2006 онд БНХАУ-ын Шинжлэх ухааны Их сургуулийг эдийн засгийн бакалавраар, 2008 онд АНУ-ын Иелийн их сургуулийг Олон улсын эдийн засгийн хөгжлийн магистраар төгссөн, 2006 оноос олон улсын компаниуд, Дэлхийн банкинд зөвлөх, төслийн удирдагчаар, Петровис ХХК-ийн хэлтсийн дарга, 2013-2016 онд МАН-ын нарийн бичгийн дарга, 2016 оноос Сангийн дэд сайдаар ажиллаж байна. Нийгмийн ардчилал монголын залуучуудын холбооны дэд ерөнхийлөгч.

Чинбүрэн Жигжидсүрэнгийн, МАН, 1972 онд Улаанбаатар хотод төрсөн, аав ээж нь Сүхбаатар аймгийн харъяат, Монгол Улсын гавьяат эмч, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал асан

Дээш очих ⇑



СҮХБААТАР ДҮҮРЭГ
24-р тойрог
Мандатын тоо: 3

Цогтбаатар Дамдингийн, МАН, 1970 онд Улаанбаатар хотод төрсөн. 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Гадаад харилцааны сайд

Мөнх-Оргил Цэндийн, МАН, 1964 онд Сүхбаатар аймгийн Баруун-Урт хотод төрсөн, 1983-1988 онд ЗХУ-ын Москва хотод Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн, дипломатч, 2000-2004 онд Хууль зүйн дэд сайд, 2004-2008, 2008-2012, 2016 оноос УИХ-ын гишүүн. Өлзийт Төв ХХК ХХК, М-Си-Эс Монголиа ХХК ХХК, Тандер Болт ХХК-иудад хувь эзэмшдэг.

Мөнхцэцэг Цэрэнжамцын, МАН, улс төр судлаач, 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1997 онд МУИС-ыг улс төр судлалын бакалавр, 1999 онд улс төр судлалын магистраар төгссөн. Улс төр судлалын доктор. 2002 оноос МУБИС-ийн нийгмийн ухааны тэнхимд багшилсан. 2019 оноос МАН-ын дэргэдэх Стратеги академийн гүйцэтгэх захирал, Нийгмийн ардчилал эмэгтэйчүүдийн холбооны дэд ерөнхийлөгч.

Дээш очих ⇑



ЧИНГЭЛТЭЙ дүүрэг
25-р тойрог. Мандатын тоо: 3

Аюурсайхан Төмөрбаатарын, МАН, 1975 онд Улаанбаатар хотод төрсөн. 1999 онд Турк улсын БНТУ-ын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засгийн бакалавр, БНСУ, Япон улсад олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй төгссөн. 2014 онд ХААИС-д эдийн засгийн ухааны магистрийн зэрэг хамгаалсан. Монгол улсын ерөнхийлөгчийн шадар туслах, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байсан. 2016 оноос УИХ-ын гишүүн

Оюунчимэг Мөнхөөгийн,МАН, 1970 онд Хөвсгөл аймагт төрсөн. 1995 онд ОХУ-ын Санкт-Петербургийн Улсын их сургууль төгссөн, сэтгүүлч мэргэжилтэй. Монголын үндэсний телевиз, УИХ-ын хэвлэл мэдээллийн алба, Монголын мэдээ агентлагт ажиллаж байсан. 2016 оноос УИХ-ын гишүүн

2018 оны 11-р сард нийгмийн сүлжээнд УИХ-ын гишүүн Мөнхөөгийн Оюунчимэг “ЖДҮ бол хулгай биш, шударга, шуурхай шийд!! ЖДҮ-ээс зээл авсан долоон сайд нарыг өршөөлийн хуульд хамруулж, нэг удаа төрийн их уучлалт үзүүлье” гэсэн бичигтэй хуудас бариад авахуулсан зураг гарч олон нийтийн зүгээс ихээхэн шүүмжлэл хүлээсэн билээ. Гэхдээ энэ нь эвлүүлэг байжээ.

Сүхбаатар Жамьянхорлоогийн, МАН, 1975 онд Дархан хотод төрсөн, 2008-2012 онд УИХ-ын гишүүн, 2019 оноос УИХ-ын даргын зөвлөх. Өөрийн фэйсбүүк хуудсан дээр аль МАН-аас нэр дэвшвэл дэмжих үү гэсэн санал асуулгыг а) Нийслэл б) Дархан гэсэн хувилбартайгаар явуулж байсан

Дээш очих ⇑



БАЯНГОЛ ДҮҮРЭГ
26-р тойрог. Мандатын тоо: 3

Ганбаатар Жамбалын, МАН, 1973 онд Налайх хотод төрсөн, 1991-1995 онд Худалдаа, үйлдвэрлэлийн дээд сургууль, 1997-2000 онд МУИС төгссөн. Моннидер ХХК, Голденсвит ХХК, Нордлайн ХХК, Камдер ХХК, Сээкл ХХК-иудыг эзэмшдэг. 2016 оноос УИХ-ын гишүүн

Ганхуяг Хассуурийн, МАН, 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1994-1999 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль төгссөн, гадаад албаны ажилтан. Женерал индастриал солюшн ХХК ХХК, Майн тех МСҮТ боловсрол сургалтын байгууллага, Мон Аяут ХХК ХХК, НХГ ХХК, Ремикон цемент шохой ХХК, Ремикон ХК, Эм Би Си Си холдинг ХХК, Хера энержи ХХК, Сонголожистик ХХ зэрэг компаниудыг эзэмшдэг. 2020 оны УИХ-ын сонгуульд АН-ын дарга С.Эрдэнэтэй өрсөлдөнө гэж мэдэгдсэн. Тэрбээр 2016 онд мөн тус дүүрэгт өрсөлдөж байв. Анх 2015 оны 12-р сард Хөдөлмөрийн үндэсний намд элсэж, 2016 онд түүнээс гарч 2017 онд МАН-ын гишүүн болжээ.

Одонтуяа Салдангийн, АН, 1964 онд Улаанбаатар хотод төрсөн, 1988 онд ЗХУ-ын Ленинградын Улсын Их Сургуулийн эдийн засгийн факультет төгссөн, олон улсын эдийн засагч, 2012-2016 онд УИХ-ын гишүүн, 2016 оноос Баянгол дүүргийн Засаг дарга. Лотсинвест ХХК, Сентоза фоод корт ХХК-ийг эзэмшдэг, Иргэн та баялаг сан ТББ-ын үүсгэн байгуулагч

Дээш очих ⇑



СОНГИНОХАЙРХАН дүүрэг
27-р тойрог. Мандатын тоо: 2

Нямбаатар Хишгээгийн, МАН, 1978 онд Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн, 1996-2000 онд Орхон их сургууль төгссөн, эрх зүйч, 2000-2002 онд Орхон их сургууль, боловсрол судлалын магистр, 2008 онд Цагдаагийн академи, хууль зүйн  магистр, 2012-2016 онд Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга, 2016 оноос УИХ-ын гишүүн. Хамаг монгол групп ХХК-ийг эзэмшдэг

Жаргалмаа Бадарчийн, МАН, 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. 1998-2001 онд Бэрс кино урлагийн дээд сургуульд суралцаж төгссөн, телевизийн сэтгүүлч, найруулагч мэргэжилтэй. 1992 оноос Монголын үндэсний телевиз, UBS телевизэд ажиллаж байсан.  1996 оноос Ийгл телевизэд редактор нэвтрүүлэгч, мэдээллийн албаны дарга, ерөнхий продюсер.

Дээш очих ⇑



СОНГИНОХАЙРХАН дүүрэг
28-р тойрог. Мандатын тоо: 3

Сумъяабазар Долгорсүрэнгийн, МАН, 1974 онд Улаанбаатар хотод төрсөн, Үндэсний бөхийн аварга, 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд

Учрал Ням-Осорын, МАН, 1985 онд Улаанбаатар хотод төрсөн. 2007 онд Их засаг олон улсын их сургууль, эрх зүйн бакалавр, 2010 онд Их Британийн Глоустершер, Лимкоквин их сургууль, бизнесийн удирдлагын магистр, 2012 онд Монгол Улсын Боловсролын их сургууль, түүхийн ухааны магистр, 2013 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбар, түүхийн ухааны доктор. 2007 оноос Их засаг олон улсын их сургуулийн ТУЗ-ийн дэд дарга, Рояал Академи, Рояаль олон улсын дээд сургуулийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал, 2015 оноос Монгол улсын Шадар сайдын зөвлөх, 2016 оноос Улсын Их Хурлын гишүүн.

Анужин Пүрэв-Очирын, МАН, 1977 онд Улаанбаатар хотод төрсөн, 2000 онд МУИС-ын олон улсын харилцааны дээд сургууль төгссөн,  гадаад албаны ажилтан, 2004 онд Япон улсын Сока их сургууль төгссөн, олон улсын эрх зүйн магистр. 2010 оноос Монгол туургатны 100 эрхэм төслийн санаачлагч, хөтлөгч, одоо “Монгол кино пикчерс” ХХК-ийн захирал

Дээш очих ⇑



ХАН-УУЛ дүүрэг
29-р тойрог. Мандатын тоо: 3

Сарангэрэл Даваажанцангийн, МАН, 1963 онд Улаанбаатар хотод төрсөн, 1985-1990 онд ЗХУ-ын Ростов хотын их сургууль төгссөн, 2004-2005 онд Москвагийн их сургуульд магистрийн зэрэг хамгаалсан. 1990 оноос Монголы үндэсний телевизэд сурвалжлагч, ерөнхий редактор, ММ агентлагийн захирал,. 2003 оноос ТВ5 телевизийг байгуулсан 2005-2010 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч. 2012-2016, 2016 оноос УИХ-ын гишүүн, 2017 оноос Эрүүл мэндийн сайд.

Амартүвшин Ганибалын, МАН. 1974 онд Улаанбаатар хотод төрсөн. Бельгийн Брюссель дахь Европын Их сургуулийг бакалавр, АНУ-ын Бостон дахь Харвардын их сургуулийг бизнесийн удирдлагаар мастерийн зэрэгтэй төгссөн. ABN AMRO банкны Лондон, Амстердам болон Чикаго хот дахь салбар, Казахстаны Казкоммерц банкны эрсдлийн удирдлагын газрын дарга байсан. 2011 оноос Монголд ирж Тэнгэр санхүүгийн нэгдлийн захирал, 2014 оноос Хасбанкны ерөнхий захирал, 2019-2020 онд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар ажиллажээ.

Доржханд Тогмидын, ХҮН намын удирдах зөвлөлийн дарга, 1977 онд Улаанбаатар хотод төрсөн. 1999 онд МУИС-ийг төрийн санхүүгийн бакалавр, 2004 онд Японы Токио хотод магистрийн зэрэг хамгаалсан. 1999-2013 онд Сангийн яаманд ажилласан.

Дээш очих ⇑