Идэрчулуун Бадамцоогийн

2019 оны 2-р сараас Төрийн албаны зөвлөлийн орон тооны гишүүн


Овог, Нэр: Бадамцоогийн ИДЭРЧУЛУУН
Төрийн албанд томилогдсон огноо: 1990
Боловсрол: Дээд
Мэргэжил: Эрх зүйч
Эрдмийн зэрэг цол: Хууль зүйн ухааны магистр
Одоогийн албан тушаал: Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн

Ажилласан туршлага:

Улаанбаатар Горнизоны цэргийн тусгай шүүхэд Нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч,
Зүүнбаян Горнизоны цэргийн тусгай шүүхэд Шүүгч,
Сонгинохайрхан дүүргийн шүүхэд Шүүгч,
Хууль зүйн “DD” төв. Хуульч, Захирал,
Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээч
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд референт, Ажлын албаны дэд дарга
Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн гишүүн


Албан ёсны танилцуулга 

2019 он

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Бадамцоогийн Идэрчулуун нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистр зэрэгтэй, төрийн албанд 18 жил ажилллаж байгаа аж. Тэрбээр цэргийн тусгай шүүхэд нарийн бичгийн дарга, тогтоол гүйцэтгэгч, шүүгч, дүүргийн шүүхийн шүүгч, Төрийн албаны зөвлөлд шинжээч, ахлах шинжээчээр ажиллаж иржээ. Харин 2011-2013 онд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн референт, 2017 оноос тус зөвлөлийн Ажлын албаны дэд даргаар ажиллаж байгаад Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр томилогдож  байна.